- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГААС ХИЙСЭН АУДИТЫН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ДАЛАЙН САЛБАРЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолын хавсралт
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГААС ХИЙСЭН АУДИТЫН ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ
МОНГОЛ УЛСЫН НЭГДЭН ОРСОН ДАЛАЙН САЛБАРЫН ГЭРЭЭ, КОНВЕНЦЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Олон улсын гэрээ, конвенцын нэр |
Хууль тогтоомжийн төсөлд тусгах заалт |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх үндсэн байгууллага |
Хамтран хэрэгжүүлэх байгууллага |
I. Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцын зарим заалтыг хууль тогтоомжид тусгах чиглэлээр |
|||||
|
1. Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт
|
1.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам |
1.1.1. Далайн орчныг хамгаалах зорилгоор хөлөг онгоц далайг бохирдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
1.1.2. Далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр далбааны эзэн улсын хяналтын байцаагчийн үзлэг, шалгалт явуулах журам батлах тухай |
|||||
1.1.3. Хөлөг онгоцонд газрын тос, шингэн хорт болон хорт бодис, бохир ус, хөлөг онгоцноос гарсан хог хаягдал, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт тус тус явуулж гэрчилгээ олгох журам батлах тухай |
|||||
1.2. Зөрчлийн тухай хуульд: |
|||||
1.2.1 Хөлөг онгоц далайг бохирдуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
|
2. Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт
|
2.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам |
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам,
|
2.1.1. Хөлөг онгоцны техникийн үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг Монгол Улс бие дааж, эсхүл олон улсын мэргэжлийн байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх |
|||||
2.1.2. Хөлөг онгоцны техникийн үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалт явуулж, холбогдох гэрчилгээ олгох тухай |
|||||
2.1.3. Хөлөг онгоцны техникийн үйл ажиллагааны стандарт зөрчсөн тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
2.1.4. Монгол Улсын далбааг мандуулан аялж байгаа хөлөг онгоц осолдсон тохиолдолд ослын шалтгааныг тогтоох шалгалт явуулахтай холбоотой харилцааг зохицуулсан журам батлах тухай |
|||||
2.2. Зөрчлийн тухай хуульд: |
|||||
2.2.1. Хөлөг онгоцны техникийн үйл ажиллагааны стандартыг зөрчсөн тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчид хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
|
3. Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт
|
3.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Гадаад харилцааны яам
|
3.1.1. Хөлөг онгоцны багийн гишүүдэд тавигдах мэргэжлийн шаардлага болон тэдгээрт гэрчилгээ олгох асуудлыг зохицуулсан журам батлах тухай |
|||||
3.1.2. Багийн гишүүд мэргэжлийн шаардлага хангаагүй, гэрчилгээг хуурамчаар үйлдсэн нь далбааны эзэн улсын хяналт, шалгалтаар илэрсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
3.2. Зөрчлийн тухай хуульд: |
|||||
3.2.1. Хөлөг онгоцны багийн гишүүд мэргэжлийн шаардлагыг хангаагүй, мэргэжлийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, гэрчилгээгүйгээр аялж байсан нь далбааны эзэн улсын хяналт, шалгалтаар тогтоогдвол хөлөг онгоцны ахмад болон эзэмшигчид хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
|
4. Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмын тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт |
4.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:
|
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
4.1.1. Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай журам батлах тухай |
|||||
|
5. Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай конвенц |
5.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам,тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Стандарт, хэмжил зүйн газар |
5.1.1. Далбааны улс өөрөө, эсхүл хүлээн зөвшөөрсөн байгууллагаараа дамжуулан хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн стандартын үзлэг, шалгалт явуулж, гэрчилгээ олгох журам батлах тухай |
|||||
5.2. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд: |
|||||
5.2.1. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн стандартын үзлэг, шалгалт явуулахад олон улсын холбогдох гэрээ, конвенцын шаардлагыг мөрдөх тухай |
|||||
|
6. Даацын тэмдэглэгээний тухай конвенц |
6.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Стандарт, хэмжил зүйн газар |
6.1.1 Хөлөг онгоцны даацын тэмдэглэгээг тодорхойлж гэрчилгээ олгох тухай |
|||||
6.2. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд: |
|||||
6.2.1. Далбааны эзэн улс нь хөлөг онгоцны даацын тэмдэглэгээг тодорхойлохдоо “Даацын тэмдэглэгээний тухай” олон улсын конвенцыг мөрдөх тухай |
|||||
|
7. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай конвенц, түүний нэмэлт, өөрчлөлт |
7.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
7.1.1. Хөлөг онгоц дээр ажиллаж, амьдарч байгаа далайчны хөдөлмөрийн нөхцөлийн үзлэг, шалгалт явуулах журам батлах тухай |
|||||
7.1.2. Хөлөг онгоцны багийн гишүүд нь далайчинд тавигдах шаардлага болох насны доод хязгаарыг хангасан, эрүүл мэндийн гэрчилгээтэй, ОУДБ-ын Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох тухай конвенцын шаардлагыг хангасан мэргэжлийн гэрчилгээтэй байх тухай |
|||||
7.1.3. Далбааны эзэн улс хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн нөхцөл, ажиллаж, амьдрах байр, хоол хүнсний хангамж, эрүүл мэндийн хамгаалал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, халамж, хангамж болон нийгмийн хамгааллын талаарх үзлэг шалгалтыг заавал явуулах тухай |
|||||
7.2. Хөдөлмөрийн тухай хуульд: |
|||||
7.2.1. Монгол Улсын далбааг мандуулан аялж байгаа хөлөг онгоцны багийн гишүүдийн хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, халамж, хангамж болон нийгмийн хамгааллын асуудлыг Далайн хөдөлмөрийн тухай конвенцын дагуу шийдвэрлэх тухай |
|||||
7.3. Зөрчлийн тухай хуульд: |
|||||
7.3.1. Монгол Улсын далбааг мандуулан аялж буй хөлөг онгоц дээр ажиллаж байгаа далайчны хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцын шаардлагад нийцүүлэн шийдвэрлэх тухай |
|||||
7.3.2. Далайн хөдөлмөрийн тухай конвенцын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөлөг онгоц эзэмшигч болон ахмадад хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
|
8. Олон улсын далайн байгууллагын зөвлөмж |
8.1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд: |
2018-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
8.1.1. Монгол Улсын далбааг мандуулан аялж байгаа хөлөг онгоц нь олон улсын гэрээ, конвенц, үндэсний хууль тогтоомжийн шаардлагыг заавал биелүүлэх тухай |
|||||
8.1.2. Далбааны эзэн улсын хянан шалгагч хөлөг онгоц дээр үзлэг, шалгалт явуулж, олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчид сануулах, торгууль ногдуулах, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах тухай |
|||||
8.2. Зөрчлийн тухай хуульд: |
|||||
8.2.1. Олон улсын гэрээ, конвенц болон Далай ашиглах тухай Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тухай |
|||||
II. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан боловсруулах дүрэм, журам |
|||||
|
1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд |
1.1. Засгийн газрын 2003 оны 3 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг шинэчлэн боловсруулах |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
1.2. Далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх тухай (Далайд хүний аюулгүй байдлыг хангах болон байгаль орчинд ээлтэй далайн тээврийн хяналтыг хэрэгжүүлэх) журам |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин,аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам
|
||
1.3. Монгол Улсын далбааг мандуулан аялж байгаа хөлөг онгоц Монгол Улсаас олгосон гэрчилгээнд заасан шаардлагыг хэрэгжүүлж байгаа байдалд үзлэг, шалгалт хийх журам |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
||
1.4. Далайчны мэргэжлийн гэрчилгээг Монгол Улс хүлээн зөвшөөрсөн тухай гэрчилгээ олгох журам
|
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
||
1.5. Хөлөг онгоцны ослын шалтгааныг тогтоох шалгалтын тухай журам |
2019-2021 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
||
1.6. Монгол Улсын далбааг мандуулан аялж байгаа хөлөг онгоцны байрлалыг хянах зорилготой “Алсын зайнаас хянах систем” (LRIT)-ийг ашиглах журам |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам |
||
1.7. Олон улсын далайн байгууллагын конвенц, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам |
Хууль зүй, дотоод хэргийн яам |
||
1.8. Монгол Улсын нэрийн өмнөөс хөлөг онгоцонд техникийн үзлэг, шалгалт хийх эрх бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үйл ажиллагааг хянан зохицуулах журам |
2019-2020 |
Зам, тээврийн хөгжлийн яам
|
|
Текст томруулах
A
A
A