A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАМШГААС ХАМГААЛАХ УЛСЫН АЛБАД БАЙГУУЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-12-22-ны 186-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 158

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Гамшгаас хамгаалах улсын албад, тэдгээрийн дарга нарыг хавсралт ёсоор баталсугай

2. Улсын албадын бүрэлдэхүүнийг томилж, тэдний гүйцэтгэх үүргийг тогтоож өгөхийг улсын албадын дарга нарт, улсын албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ