- Нүүр
- Сайдын тушаал
- АЧААНЫ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД ЭРХ ОЛГОХ
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын аравдугаар хавсралт
АЧААНЫ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИД ЭРХ ОЛГОХ
А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
301.1.Зорилго
Энэ дүрмийн зорилго нь агаарын хөлгөөр ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг гэрчилгээжүүлэх, тээвэрлэлтийн зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
301.2.Тодорхойлолт
Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ гэж агаарын хөлгөөр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах эрх олгож буй баримт бичгийг;
Тээвэрлэлтийн зөвшөөрөл гэж Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны хүрээг тус тус хэлнэ.
301.3.Ерөнхий шаардлага
(а)Агаарын хөлгөөр ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэхээр өргөдөл гаргаж буй Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага /Өргөдөл гаргагч/ нь ИНД-92, ИНД-119-ийн үндсэн шаардпагыг хангасан байна.
(б)Өргөдөл гаргагч нь ИНД-119-ийн дагуу “Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” эзэмшигч байж болно.
(в)Өргөдөл гаргагч нь агаарын хөлгөөр ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх талаар дараахь баталгааг гаргана:
1/нислэгийн үйл ажиллагаанд хамаарах хууль дүрмийг судалсан, шаардпагтай бичиг баримтыг бүрдүүлсэн гэдгийг;
2/нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдпыг хангаж ажиллана гэдгийг;
3/нислэгийн үйл ажиллагаандаа ашиглах агаарын хөлөг нь Нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй гэдгийг;
4/үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө;
5/нислэгийн үйл ажиллагаа явуулах санхүүгийн чадвартай гэдгийг.
Б БҮЛЭГ.АЧААНЫ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИХЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
301.4.Өргөдөл гаргах
(а)Өргөдөл гаргагч нь Ачааны агаарын тээвэрлэгчийн эрх олгохыг хүссэн өргөдлийг ИНЕГ-0301/01 маягтаар ирүүлнэ.
(б)ИНЕГ-ын дарга маягтанд тусгагдаагүй нэмэлт тодруулга шаардаж болох бөгөөд өргөдөл гаргагч нь нэмэлт тодруулгыг төлөвлөсөн үйл ажиллагаагаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ.
(в)Өргөдөл гаргагч нь энэ дүрмийн 301.3-т заасан ерөнхий шаардпагаас гадна дараахь шаардлагыг хангаж, холбогдох материалыг ирүүлнэ :
1/энэ дүрмийн 301.5-д заасан Үйл ажиллагааны тодорхойлолтой байх;
2/ИНД-303-ын дагуу даатгалд хамрагдсан байх;
3/ИНД-92-ийн дагуу аюултай ачаа тээвэрлэхэд тавигдах шаардлагыг хангасан байх.
301.5.Үйл ажиллагааны тодорхойлолт
(а)Гэрчилгээнд хавсаргах “Үйл ажиллагааны тодорхойлол”-т дараахь мэдээллүүд тусгагдсан байна:
1/үйл ажиллагаа явуулах үндсэн байршил, хаяг;
2/үйл ажиллагаагаа өөр бизнес нэрийн дор явуулах бол тухайн нэр, хаяг;
3/үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлгийн маяг болон бүртгэл;
4/агаарын тээвэрлэлтийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа;
5/санхүүгийн чадварыг тодорхойлоход шаардагдах бичиг баримтууд;
6/даатгалын гэрээ, баталгаа;
7/нислэг үйлдэх бүс нутаг, нислэгийн чиглэл, хязгаарлалт;
8/энэ дүрэм болон бусад дүрмийн шаардлагуудаас чөлөөлөгдөх аливаа нөхцлүүд;
9/ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
301.6.Гэрчилгээ олгох
(а)ИНЕГ нь энэ дүрмийн “Б” Бүлгийн шаардлагыг хангасан өргөдөл гаргагчаас ирүүлсэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
(б)ИНЕГ нь өргөдөл гаргагчаас ирүүлсэн өргөдөл, холбогдох баримт бичгийг судалсны үндсэн дээр энэхүү дүрмийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзвэл агаарын хөлгөөр ачааны агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу “Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ” олгоно.
301.7.Гэрчилгээний хугацаа
(а)Гэрчилгээг 3 хүртэл жилийн хугацаагаар олгоно.
(б)ИНЕГ-аас гэрчилгээний үйлчлэлийг түр түдгэлзүүлж болно.
(в)Гэрчилгээний хугацаа дууссан, үйлчлэлийг нь түр түдгэлзүүлсэн тохиолдолд эзэмшигч нь гэрчилгээг ИНЕГ-т ирүүлнэ.
301.8.Гэрчилгээний хугацааг сунгах
(а)Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээний хугацааг сунгуулах тухай өргөдлөө ИНЕГ-0303/01 маягтаар гаргана.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан өргөдпийг гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-т ирүүлсэн байна.
301.9.Үйл ажиллагааны тодорхойлолтод өөрчлөлт оруулах
Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний хүрээнд явуулах үйл ажиллагаандаа өөрчлөлт оруулах бол энэ тухай 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ.
301.10.Үйл ажиллагаагаа зогсоох
Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь тухайн гэрчилгээний хүрээнд явуулах үйл ажиллагаагаа сайн дураар зогсоох бол энэ тухайгаа 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ.
В БҮЛЭГ. АЧААНЫ АГААРЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ
301.11.Тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох
(а)Ачааны агаарын тээвэрлэгч нь тээвэрлэлтийн зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг ИНЕГ-0301/02 маягтын дагуу ирүүлнэ.
(б)Ачааны агаарын тээвэрлэгч нь дор дурдсан нөхцлөөр тээвэрлэлтийн зөвшөөрөл авахаар ЙНЕГ-т өргөдөл ирүүлж болно:
1/нислэгийн чиглэлийн зөвшөөрөл авах, батлуулах;
2/нислэгийн давтамжийн зөвшөөрөл авах, батлуулах /тогтмол, тогтмол бус/;
3/тээвэрлэлтийн тариф батлуулах.
301.12.Тээвэрлэлтийн зөвшөөрөл хүссэн өргөдөлд тавигдах шаардлага
(а)Ачааны агаарын тээвэрлэгчийн тээвэрлэлтийн зөвшөөрөл хүссэн өргөдөл нь дараахь шаардпагыг хангасан байна:
1/Ачааны агаарын тээврийн үйлчилгээг тогтмол явуулах зөвшөөрөл олгох тухай өргөдлийг захиалгат нислэгээр явуулах өргөдпөөс тусад нь гаргана.
2/Орон нутгийн байнгын ажиллагаатай нисэх буудалд болон батлагдсан чиглэлд ачааны агаарын тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох тухай өргөдпийг тогтмол бус ажиллагаатай нисэх буудалд тээвэрлэлтийн зөвшөөрөл олгох тухай өргөдлөөс тусад нь гаргана.
3/Өргөдөл тус бүр нь тээвэрлэлтийн төрөл, хуваарьт болон захиалгат нислэг үйлдэх талаар (ачаа эсвэл шуудан) тодорхой заасан байна.
4/Орон нутгийн хуваарьт нислэгийн зөвшөөрөл хүссэн өргөдөл нь тээвэрлэлт явуулах нислэгийн чиглэл тус бүрийн хувьд хамаарах тодорхой мэдээллийг агуулсан байна.
5/Өргөдөл бүр нь тээвэрлэлтийн зөвшөөрөл олгохтой холбогдох шаардпагуудын талаар бүрэн хэмжээний мэдээллийг багтаасан байна.
303.13.Тогтмол нислэгийн тухай мэдээлэх
Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь:
(а)тогтмол нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс нэг сарын өмнө;
(б)тогтмол нислэгийн нэмэгдэл захиалга, өөрчлөлтийг нислэг эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө тус тус Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлнэ.
301.14.Тогтмол бус нислэгийн тухай мэдээлэх
Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч нь тогтмол бус нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газарт ирүүлнэ.
301.15.Ачааны агаарын тээвэрлэгчид тавих хязгаарлалт
(а)Ачааны агаарын тээвэрлэгч нь тээвэрлэлтийн зөвшөөрөл авахаар ирүүлсэн өргөдөлд дурдсан хүсэлтийг ИНЕГ-аас шийдвэрлэх хүртэл дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно :
1/өргөдөлд дурдсан нислэгт захиалга авах;
2/нислэгийн хуваарийг зарлах, сурталчлах;
3/өргөдөлд дурдсан нислэгт ачаа тээвэрлэхээр хүлээн авах, борлуулалт хийх.
Г БҮЛЭГ.ГЭРЧИЛГЭЭНИЙ нөхцөл
301.16.Гэрчилгээний нөхцөл
(а)Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ нь хуваарьт, захиалгат, гэрээт эсвэл бусад ачааны агаарын тээвэрлэлтийг гүйцэтгэх эрхийг хязгаарлахгүй.
(б)ИНЕГ нь Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээнд шуудан тээвэрлэх талаар тусгайлан эрх олгоогүй бол тухайн гэрчилгээ эзэмшигч нь шуудангийн тээвэрлэлт хийхгүй.
(в)Ачааны агаарын тэзвзрлэгчийн гэрчилгээ нь ачааг дагалдан явах үйлчлэгчээс бусад зорчигч тээвэрлэх, олон улсын тээвэрлэлт хийх эрхийг олгохгүй.
301.17.Гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлэх
ИНЕГ-ын дарга нь дараахь тохиолдолд Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үйлчлэлийг түдгэлзүүлнэ:
1/ачааны агаарын тээвэрлэгч нь энэ дүрмийн болон холбогдох бусад дүрэм, журмын шаардлага, нөхцлийг хангаагүй гэж үзвэл;
2/гэрчилгээний хүчинтэй хугацаанд ИНЕГ-т тогтмол ирүүлбэл зохих мэдээ, тайлан, баримт материалыг цаг тухайд нь ирүүлээгүй нөхцөлд; .
301.18.Гэрчилгээг хүчингүй болгох
ИНЕГ нь дараахь тохиолдолд Ачааны агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг хүчингүй болгоно:
1/ачааны агаарын тээвэрлэгч нь нисэхийн аюулгүй ажиллагааг хангах ажпыг хангалтгүй зохион байгуулж байгаа;
2/үйл ажиллагаанд тавигдах эрх зүйн баримт бичгийн шаардлагыг хангаагүй, эж үзсэн;
3/ачааны агаарын тээвэрлэгч нь энэ дүрмийн 301.17-д заасан зөрчлийг удаа дараа гаргасан;
4/ачааны агаарын тээвэрлэгч нь үйл ажиллагаагаа нэг жилээс дээш хугацаагаар завсарлах нөхцөлд;
5/холбогдох хууль тогтоомжийн дагуу татан буугдсан, эсхүл дампуурсан нь тогтоогдсон нөхцөлд.
Текст томруулах
A
A
A