A

A

A

Бүлэг: 1979

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортынсайд, Эрүүл мэндийн сайдын

2018 оны А/304, А/699, А/460 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралт

                                       Хувийн хэрэг нээсэн.....оны.....сарын....өдөр

Хүүхдийн хувийн хэрэг хөтлөх заавар, тайлбар:

1.Хувийн хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт нээж хөтөлнө.

2.Хувийн хэргийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын нарийн бичгийн дарга хөтөлж, хадгална.

3.Хувийн хэргийг цэвэр, засваргүй, нямбай хөтөлнө.

4.Хувийн хэргийн III хэсгийг бөглөхдөө:

Хүүхдийн ямар чадварууд алдагдсаныг бичиж тэмдэглэнэ.

-Танин мэдэхүй гэдэгт аливаа юмыг сурах, асуудал шийдэх, сэтгэн бодох, тайлбарлах, тогтоох г.м.

-Хөдөлгөөн гэдэгт биеийн том булчинг ашиглан суух, зогсох, алхах, гүйх, тэнцвэр хадгалах, байрлал солих г.м.-ийг; гарын бичил булчингийн тусламжтайгаар аяга халбагаа барьж хооллох, хувцсаа өмсөх, тайлах, тоглох, бичих, зурах г.м.;

- Бие даах чадвар гэдэгт хувцсаа өөрөө өмсөх, тайлах г.м.

-Бусадтай харилцах гэдэгт ярих, дохио зангаагаар харилцах, бусдын яриаг ойлгох г.м.;

- Амьдралын өдөр тутмын үйл ажиллагаа, оролцоо гэдэгт тухайн хүүхдийн суралцах, бусадтай харилцах, нийгмийн аливаа үйл ажиллагаанд хамрагдах, оролцох үйл явцыг;

-Нийгэмшихүй гэдэгт бусадтхй харилцах, гэр бүл, найз нөхөд, багш нартайгаа харилцах, бусдын бодол санаанд хариу үйлдэл үзүүлэх зэргийг ойлгоно.

Хүүхдийн наснаас хамааран дээрх үзүүлэлтүүд харилцан адилгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

6.Хувийн хэргийн IV хэсгийг бөглөхдөө үндсэн хөгжлийн бэрхшээлийг Олон улсын өвчний 10 дугаар ангилал (ICD-10) дахь кодтой нь бичиж, үндсэн бэрхшээлтэй хавсарсан бэрхшээлийг "Хавсарсан бэрхшээл" гэсэн хэсэгт бичнэ.

7.V хэсэг буюу Салбар комиссынэхний хуралдааны шийдвэр хэсэгттухайн хуралдааны шийдвэрийн дагуу хамруулах шаардлагатай тусламж, үйлчилгээнүүдийг бичнэ. Бусад гэсэн хэсэгт хүүхдэд шаардлагатай тусгайлсан хэрэгцээнүүдийг бичнэ. Мөншаардлагатай үзлэг, шинжилгээнд илгээсэн  бол тэр тухайгаа мөн бичнэ.   

8.Хувийн хэргийн VI хэсгийн Комиссын шийдвэр гэсэн хүснэгтэд хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын ямарүйлчилгээнүүдэд хамруулах талаар тодорхой бичнэ.Мөн хүүхдийн хөгжилд гарч буй бодит ахиц дэвшлийг үнэлэн бичиж тэмдэглэнэ.