- Нүүр
- Сайдын тушаал
- МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, СУНГАХ, БҮРТГЭХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн
А-42 дугаар тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ДЭВ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, СУНГАХ, БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого болон“Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дах хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор мал зүйч мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг дэв олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Мэргэжлийн зэрэг дэвийг Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу бүх шатны эрдэм шинжилгээний болон судалгаа, сургалтын мэргэжлийн байгууллага, хувийн хэвшилд ажиллаж буй малзүйч мэргэжилтэнд шатлалын дагуу олгоно.
1.3.Гадаадын иргэн болон Монгол улсын харьяалалгүй иргэнд мэргэжлийн зэрэг дэв олгохгүй.
1.4.Мэргэжлийн зэрэг дэвийг шатлалын 3.1.4 дэх заалтаас бусад тохиолдолд алгасаж болон давхардуулж олгохгүй.
1.5.Мэргэжлийн зэрэг дэв, олгох, хүчингүй болгох, бүртгэх асуудлыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.
Хоёр Мэргэжлийн зэрэг дэвийн шатлал
2.1.Мэргэжлийн зэрэг дэвийг дараах шатлалтай олгоно.
2.1.1.Шинжээч мал зүйч
2.1.2.Тэргүүлэх мал зүйч
2.1.3.Зөвлөх мал зүйч
2.2. “Шинжээч мал зүйч”-ийн мэргэжлийн зэрэг дэвийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран баталсан тусгай хөтөлбөрийн дагуу ажлын 14-21 хоногийн төрөлжсөн сургалтанд хамрагдаж зохих үнэлгээ, дүгнэлт авсан мал зүйчид олгох бөгөөд энэ нь Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээ эрхлэх зохион байгуулах суурь үзүүлэлт болно.
2.3.“Тэргүүлэх мал зүйч" мэргэжлийн зэрэг дэвийг энэхүү журмын 3.1.1, 3.1.2-д заасан шаардлагыг хангасан мэргэжлээрээ 10 ба түүнээс дээш жил ажилласан шинжээч малзүйчид олгох бөгөөд энэ нь бүх шатны мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх үүснэ.
2.4.“3өвлөх мал зүйч” мэргэжлийн зэрэг дэвийг энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-д заасан шаардлагыг хангасан, мэргэжлээрээ 15 жил ажилласан тэргүүлэх мал зүйчид олгох бөгөөд энэ нь үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр болон Олон улсын байгууллагад мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх үүснэ.
Гурав. Мэргэжлийн зэрэг дэв олгоход тавигдах шаардлага
3.1.Дараах шаардлагыг хангасан мэргэжилтэнд шатлалын дагуу зэрэг дэв олгоно.
3.1.1.Гадаадын болон дотоодын их, дээд сургуульд суралцаж мал зүйч мэргэжлийн бакалаврын боловсрол эзэмшсэн байх;
3.1.2.Малын генетик нөөцийг ашиглах, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх чиглэлээр тодорхой судалгаа шинжилгээ хийсэн, энэ чиглэлээр эрдмийн зэрэг цол хамгаалсан байх;
3.1.3.Малын генетик нөөцийг ашиглах, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх чиглэлээр шинэ бүтээл, ашигтай загварын гэрчилгээ авсан, тодорхой сэдвээр гарын авлага, зөвлөмж боловсруулж бэлтгэсэн, тодорхой ажил, мэргэжлийн туршлагатай байх;
3.1.4.Мэргэжлийн дагуу 30-аас дээш жил ажилласан энэхүү журмын 3.1.2-д заасан шалгуур үзүүлэлт хангасан, салбарын хэмжээний хөтөлбөр, төсөл, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулсан, дэд профессор, профессоруудад шалгуур үзүүлэлт харгалзахгүй “Зөвлөх мал зүйч” мэргэжлийн зэрэг олгоно.
Дөрөв. Мэргэжлийн зэрэг дэв авахад бүрдүүлэх материал
4.1.Мэргэжлийн зэрэг дэв, олгохыг хүссэн мал зүйч мэргэжилтний хувийн өргөдөл /анкет, 4x6 см 2 хувь зургийн хамт/
4.2.Иргэний үнэмлэхийн хуулбар
4.3.Оршин суугаа газрын тодорхойлолт /лавлагаа/
4.4.Харьяа аж ахуйн нэгж, албан байгууллагын дэмжсэн тодорхойлолт
4.5.Аймаг, нийслэлийн мэргэжлийн байгууллагын дэмжсэн тодорхойлолт
4.6.Мал зүйч мэргэжлийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар
4.7.Мэргэшлийн үнэмлэх, эрдмийн зэрэг цол хамгаалсан дипломын хуулбар /мэргэжлийн зэрэг дэв ахиулж байгаа нөхцөлд/
4.8.Гарын авлага, зөвлөмж, ашигтай загварын гэрчилгээний хуулбар /мэргэжлийн зэрэг дэв ахиулж байгаа нөхцөлд/
4.9.Тухайн иргэн мэргэжлийн дагуу 30-аас дээш жил ажиллан салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан, салбарын хэмжээний хөтөлбөр, төсөл, хууль эрх зүйн баримт бичиг боловсруулсан талаар Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын тодорхойлолт /мэргэжлийн зэрэг дэв шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр олгох нөхцөлд/
4.10.Мал аж ахуйн салбарын эрдмийн дэд профессор, профессорын зэрэг олгосон үнэмлэхийг нотариатаар батлуулсан хуулбар /мэргэжлийн зэрэг дэв шалгуур үзүүлэлт харгалзахгүйгээр олгох нөхцөлд/
Тав. Мэргэжлийн зэрэг дэв олгох, бүртгэх
5.1.Журмын 3 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан мэргэжилтний хүсэлтийг сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасаг хүлээн авч, холбогдох материалын хамт аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд албан бичгийн хамт хүргүүлнэ.
5.2.Аймаг, нийслэлийн Мал үржлийн алба хүсэлтийг хүлээн авч шаардлага хангасан мэргэжилтний материалыг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.3.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хурлаас гарсан гишүүдийн санал дүгнэлт, болон орон нутгаас ирсэн саналийг үндэслэн ажлын 21 хоногт багтаан шийдвэрлэнэ.
5.4.Шинжээч мал зүйч мэргэжлийн зэрэг дэв олгоход энэхүү журмын 2.2 дах заалтыг хангасан мэргэжилтний материалыг хянаж жилд 2 удаа /жил бүрийн 06 дугаар сарын 15, намар 09 дүгээр сарын 15-ны дотор/, зөвлөх болон тэргүүлэх малзүйчийн зэрэг дэв авах хүсэлт материалыг хянаж жилд нэг удаа буюу 09 дүгээр сарын 05-ны дотор/, хүлээн авч журмын дагуу олгож шийдвэрлэнэ.
5.5.Шинжээч мал зүйч мэргэжлийн зэрэг дэвийг 5 жилийн хугацаатай олгох бөгөөд энэ журмын 2.2-д заасан шаардлагын дагуу сургалтанд хамруулж олгоно. “Тэргүүлэх” болон “Зөвлөх” мал зүйчийн зэрэг дэвийг энэ журмын 2.3, 2.4 дэх заалтын дагуу олгоно.Мэргэжлийн зэрэг дэв олгосон бүртгэлийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцаж, нэгдсэн санд бүртгэх бөгөөд аймаг, нийслэлийн Мал үржлийн албанд жил бүрийн 10 дугаар сарын 05-ны дотор нэгдсэн сангаар дамжуулан мэдээлнэ.
Зургаа. “Шинжээч”, “Тэргүүлэх”, Зөвлөх” зэрэгтэй мэргэжилтний эрх, үүрэг
6.1.Шинжээч зэрэгтэй мэргэжилтний эрх үүрэг
6.1.1.Ажиллаж байгаа аж ахуй нэгж, байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх санал боловсруулах, шийдвэрлэх
6.1.2.Судалгаа шинжилгээ, туршилтын ажилд оролцох
6.2.Тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтний эрх үүрэг
6.2.1.Тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд сургалт, семинар удирдан явуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
6.2.2.Судалгаа шинжилгээ, туршилтын ажлын тодорхой хэсгийг удирдах
6.2.3.Шинэ залуу мэргэжилтнийг дагалдуулан сургах, дадлагажуулах
6.2.4.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний ашигтай загварын анхдагч саналд шүүлт хийх, дүгнэлт, үнэлгээ өгөх
6.2.5.Технологийн зураг төсөлд шүүлт хийх
6.3.Зөвлөх зэрэгтэй мэргэжилтний эрх үүрэг
6.3.1.Үндэсний болон гадаад орон, Олон улсын байгууллагын мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөр, төсөл, технологийн баримт бичигт шүүлт хийж, албан ёсны дүгнэлт гаргах.
6.3.2.Шинжлэх ухаан, технологийн болон бизнес төсөл удирдах
Долоо. Мэргэжлийн зэрэг дэвийг сунгах, хүчингүй болгох
7.1.Мэргэжлийн зэрэг дэв сунгах, шатлал ахиулах хүсэлтийг журмын 5.1-д заасны дагуу сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт гаргах бөгөөд аймаг, нийслэлийн Мал үржлийн албаны санал, ажлын тайлан, шалгуур үзүүлэлт бодит үр дүн, Малын генетик нөөцийн үндэсний зөвлөлдөх хорооны хурлын шийдвэрийг үндэслэн Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сунгана.
7.2.Мэргэжлийн зэрэг дэвийг Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах тохиолдолд хүчингүй болгоно.
7.2.1.Малын үржлийн ажлын календарчилсан төлөвлөгөөний технологит хугацаанд хийгээгүй.
7.2.2.Малын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн буруу зөвлөмж дүгнэлт гаргасан
7.2.3.Баталгаажсан үүлдэр омгийн малын үүлдэрлэг байдлыг алдагдуулсан дур зоргийн хээлтүүлэг хийж генефонд алдагдуулсан тохиолдолд
7.3.Мэргэжлийн зэрэг дэв хүчингүй болсон тохиолдолд 5 жил хүртэлх хугацаанд дахин олгохгүй ба хугацаа дууссан тохиолдолд Малын генетик нөөцийн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлж Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сунгана.
Текст томруулах
A
A
A