A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ОБЬЕКТЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
Бүлэг: 1979

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн

78 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ

ОБЬЕКТЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, ТҮҮНИЙ АГУУЛГА

 

1.Гэрчилгээ нь нууцлал бүхий үнэт цаас байна.

2.Гэрчилгээний хэмжээ нь 21 см-ийн өргөнтэй, 29,7 см-ийн урттай байх ба 157 граммтай цаасыг ашиглана.

3.Гэрчилгээний дээд хүрээнээс 5,5 мм-ийн зайд, төв хэсэгт нь 17х35 мм хэмжээтэй соёмбо байрлуулна. Соёмбо нь MNS 6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.

4.Гэрчилгээний дээд хэсэгт байрлах соёмбын доод талд усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийг том үсгээр бичсэн байна.

5.Обьектын гэрчилгээнд бичигдэх өгөгдлүүд нь монгол хэл дээр бичигдсэн байна.

6.Гэрчилгээнд бичигдсэн Төрийн захиргааны төв байгууллагын нэрийн доод талд “Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ” гэсэн гарчиг байх ба түүний баруун доод талд гэрчилгээний дугаарыг бичнэ.

7.“Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээ олгох журам”-д заагдсан нэр төрөл бүр дээр дугаарлалт хийнэ.

8.Гэрчилгээнд сунгалт хийх үед тухайн дугаарын ард сунгалт хийсэн оны арын хоёр орныг бичнэ.

9.Гэрчилгээний дугаарын зүүн доод талд тухайн гэрчилгээний төрөлд оногдох кодыг бичнэ.

10.Гэрчилгээний дунд хэсэгт гэрчилгээ эзэмшигч байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн нэр, албан ёсны хаяг, гэрчилгээ олгож байгаа обьектын нэр төрөл, зориулалтыг тодорхойлж бичнэ.

11.Гэрчилгээний доод хэсэгт олгосон он, сар, өдөр, хүчинтэй хугацааг заана.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, ТҮҮНИЙ АГУУЛГА

 

1.Обьектын гэрчилгээний ард тухайн обьектод хамаарагдах дараах шаардлагатай тодорхойлолт, өгөгдлийг тусгана.

1.Усан замын зогсоол

Усан замын зогсоол

Техникийн нөхцөл

 Үзүүлэлт

1

Зориулалт /төрөл/

 

2

Нийт талбайн хэмжээ /м2/

 

3

Даац

 

4

Хүчин чадал

 

5

Зогсоолын урт

 

6

Байгууламжийн байршил

 

7

Тоног төхөөрөмж

 

8

Ашиглалтад орсон огноо

 

9

Бэхэлгээний тоо /уяа, оосор/

 

10

Зогсоол дээрх бусад байгууламж /шатахуун, түлшний агуулах, сав/

 

11

Гэрэлтүүлэг /тоо, ширхэг/

 

-

Бусад

 

2.Усан замын төв буудал

Усан замын төв буудал

Техникийн нөхцөл

 Үзүүлэлт

1

Зориулалт /төрөл/

 

2

Нийт талбайн хэмжээ /м2/

 

3

Даац

 

4

Хүчин чадал

 

5

Зогсоолын урт

 

6

Байгууламжийн байршил

 

7

Тоног төхөөрөмж

 

8

Ашиглалтад орсон огноо

 

9

Зогсоол дээрх бусад байгууламж /шатахуун, түлшний агуулах, сав/

 

10

Гэрэлтүүлэг /тоо, ширхэг/

 

11

Бусад

 

3.Чиглүүлэгч гэрэлт цамхаг

Чиглүүлэгч гэрэлт цамхаг

Техникийн нөхцөл

 Үзүүлэлт

1

Зориулалт /төрөл/

 

2

Нийт талбайн хэмжээ /м2/

 

3

Даац

 

4

Хүчин чадал

 

5

Байгууламжийн байршил

 

6

Тоног төхөөрөмж

 

7

Ашиглалтад орсон огноо

 

8

Гэрэлтүүлэг /тоо, ширхэг/

 

9

Бусад

 

4.Бусад хөвөгч тоног төхөөрөмж

Бусад хөвөгч тоног төхөөрөмж

Техникийн нөхцөл

 Үзүүлэлт

1

Зориулалт /төрөл/

 

2

Хэмжээ

 

3

Даац

 

4

Хүчин чадал

 

5

Тоног төхөөрөмж

 

6

Ашиглалтад орсон огноо

 

7

Бэхэлгээ

 

8

Гэрэлтүүлэг /тоо, ширхэг/

 

9

Бусад

 

Усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектын гэрчилгээний код:

Гэрчилгээний Код

Обьект

Хугацаа

1

О-УЗЗ

Усан замын зогсоол

3 жил

2

О-УЗТБ

Усан замын төв буудал

3 жил

3

О-ЧГЦ

Чиглүүлэгч гэрэлт цамхаг

3 жил

4

О-БХТТ

Бусад хөвөгч тоног төхөөрөмж

3 жил

 

Жич: О-обьект

            УЗЗ- Усан замын зогсоол

            УЗТБ-Усан замын төв буудал

            ЧГЦ- Чиглүүлэгч гэрэлт цамхаг

            БХТТ- Бусад хөвөгч тоног төхөөрөмж

 

 

---оОо---