A

A

A

Бүлэг: 1979

                                                                                        Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2019 оны 06 дугаар тогтоолын хавсралт

 

ХОНГОР СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ

 Нэг. Зорилго

1.1 Сумын малчид мал бүхий иргэд нь бэлчээрийн доройтлыг бууруулах, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, ургамлын зүйл төрлийг нэмэгдүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлын хангаж, бэлчээр ашиглалтын хуваарийг дагаж мөрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.2 Нөөцөлсөн бэлчээр, тариалан, хадлангийн талбай өвөлжөө, намаржааны бүс нутагт мал оруулан гишгүүлэхгүй, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж бэлчээрлүүлэхгүй, зөвшөөрөлгүйгээр тус нутагт нүүдлүүлэхгүй байх, төв суурин болон тариалангийн, хадлангийн талбай өвөлжөөний бүс нутгийг бүрэн чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх, зүй зохистой ашиглах талаар

Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид “бэлчээр ашиглалтын төлөвлөгөө” гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:

2.1 Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэсэн байна.

2.2 Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байна.

2.3 Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байна.

2.4 Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.5 Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон бусад арга хэмжээнд мал эмнэлгийн ариун цэврийн дүрмийг мөрдөн дагаж биелүүлнэ.

Гурав.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэх ерөнхий арга хэмжээ:

Сумын Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

3.1 Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны

бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг шийдвэр гаргаж хэрэгжилтийг зохион байгуулна.

3.2 Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг Газрын тухай хуульд заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

3.3 Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, ИТХ-д тайлагнана.

3.4 Бог малын хээлтүүлэгчийн суурийг БИНХ-ын саналыг үндэслэн сумын Засаг дарга зусах, намаржих нутгийг батлана.

3.5 Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг зохион байгуулна.

3.6 Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналыг ИНХ-аар хэлэлцүүлж болно.

3.7 Сумын нутагт ашиглагддаггүй алсын бэлчээрийг ашиглах зорилгоор уст цэг гарган тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг бодлогоор дэмжин тухайн жилийн бэлчээрийн хуваарьт тусгаж ажиллана.

3.8 Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа энэ журам болон БИНХ-ын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлнэ.

Дөрөв. Багийн Засаг дарга дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1 Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг иргэдийн санал болон, ашиглагдахгүй байгаа газар нутгийн судалгааг гарган багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

4.2 Ашиглахгүй байгаа газар нутагт хаваржиж, зусаж, намаржиж байгаа айл өрхүүдэд төрийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулах

4.3 Бэлчээр ашиглалтын хуваарийг зөрчсөн малчин, мал бүхий иргэнд хугацаатай мэдэгдэх хуудас өгч, сумын Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах,

4.4 Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүй малчин, мал бүхий иргэнийг албадан нүүлгэж, гарсан зардлыг тухайн малчнаас гаргуулах,

Тав. Сумын хөдөө аж ахуйн тасаг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

5.1 Бэлчээр ашиглалтын хуваарийн төсөлд тусгах саналыг багийн Засаг дарга болон БИНХ-аас авч тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах

ажлыг зохион байгуулах.

5.2 Бэлчээрийн төлөв байдал, чанарт хяналт-шинжилгээ үнэлгээг хийлгэх, бэлчээрийг ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг боловсруулах,

5.3 Бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах,

5.4 Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед санал боловсруулан сумын Засаг дарга танилцуулах,

5.5 Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээлэх,

5.6 Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;

5.7 Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх;

5.8 Бог малын хээлтүүлэгчийг маллаж буй малчид, мал бүхий иргэд жил бүрийн 12 дугаар сарын 31-нээс өмнө хээлтүүлэгч малыг суурь зохион байгуулалтад оруулсан байх.

Зургаа. Сумын газрын даамал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

6.1 Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах;

Долоо. Малчид, мал бүхий иргэдийн хүлээх үүрэг:

7.1 Сумын малчид, мал бүхий иргэд тогтоолд заасан зуслангийн газруудад бэлчээрийг ашиглаж, зусаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх,

7.2 Сумын ИТХ-аас батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрт хамаарагдах зуслангийн газрыг сумын малчид, мал бүхий иргэд нийтээрээ эзэмших,

7.3 Бусад сум, орон нутгаас малчдын малыг авч маллахгүй байх, бусад зэргэлдээ аймаг сумын малчдын малыг зусуулахгүй байх, мал худалдаж авах, бэлгэнд авах тохиолдолд сумын мал эмнэлгийн үржлийн нэгжид мэдэгдэж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах

7.4 Сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудаас гаргасан

шийдвэрүүдийн хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх,

7.5 Тухайн жилийн бэлчээрийн хуваарь, бэлчээрийг зүй зохистой ашиглах талаарх саналаа БИНХ-аар дамжуулан өгөх,

7.6 Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт ой хээрийн түймэр болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагад мэдээллэх

7.7 Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх

7.8 Бэлчээрийн хуваарийн дагуу газраа чөлөөлөөгүйгээс албадан нүүлгэсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн малчин хариуцах

Найм. Журмын биелэлтийг хангах талаар:

8.1 Энэ журмыг хэрэгжүүлэх, зохион байгуулж, хяналт тавих ажиллах ажлын хэсгийн багийн Засаг дарга нар, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Татварын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, сумын хэсгийн төлөөлөгч, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтний төлөөллийг оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр ажиллуулах

Ес. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох, хохирол нөхөн төлүүлэх:

9.1 Энэхүү журмын зөрчсөн малчид, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны улсын байцаагч дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:

9.2 Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.6, 8.1.8-д заасны дагуу хариуцлага тооцно.

9.3 Бэлчээр ашиглалтын хуваарь зөрчиж нүүгээгүйн улмаас малаараа бусдын бэлчээр идүүлсэн малчин, мал бүхий иргэнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн.57.1 заалтуудыг тус тус үндэслэл болгон Газрын харилцаа геодези зураг зүйн газраас гаргасан аргачлалын дагуу бэлчээрт учирсан хохирлыг тооцож нөхөн төлбөр оногдуулж, төлбөрийг орон нутгийн хүү торгуулийн орлогын дансанд төвлөрүүлнэ.

9.4 Бэлчээрийн бүс нутгийн улирлын хуваарь зөрчин, бусдын өвөлжөө хаваржаанд хохирол учруулбал албадан нүүлгэн түүнд гарах зардлыг тухайн малчнаас гаргуулна.

Арав .Маргаан шийдвэрлэх.

10.1 Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

10.2 Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.