A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны

14/01 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралт

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БОЛОН МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ

1.Гадна зар сурталчилгааны байгууламжийг дор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно.

1.1.Түүхийн  дурсгалтай газар, соёлын өвд бүртгэсэн хөшөө баримал

1.2.Музей, дархан цаазат газар

1.3.Архитекторын өвөрмөц хийц бүхий уран барилга байгууламж

1.4.Сүм хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс, хаалт

2.Гадна зар сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламжийг дор дурдсан гудамж зам, талбайд шинээр байрлуулахыг хориглоно.

2.1.Ардын өргөн чөлөө гудамж /16-н давхрын уулзвараас “Дархан Хүнс” ХК/

2.2.Үндэсний эрх чөлөөний гудамж /Аюулгүйн тойргоос зүүн тийш шинэ хорооллын 27 дугаар байрны зүүн уулзвар хүртэл/

2.3.Бурхантын гудамж /Аймгийн Засаг даргын Тамгын газраас хойшоо “Барилгачдын өргөн чөлөө”-ний замын уулзвар хүртэл/

2.4.Эрчим хүчний гудамж/АШУҮИС-аас шинэ хорооллын 27 дугаар байр/

2.5.Барилгачдын өргөн чөлөө /Хүслийн хотхон”-ны зүүн хойноос Дархан захын зүүн замын уулзвар хүртэл/.

3.Бусад хориглох заалтууд

3.1.Авто замын тэмдэг, гэрлэн дохио, гэрэлтүүлэг, хяналтын камер хаасан гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах

3.2.Нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж тохижилт хийсэн газар буюу авто замын зурваст заасан хэмжээнээс бага талбайтай мэдээллийн байгууламжийг байрлуулах

3.3.Хууль тогтоомжинд заасан бусад.

4.Тухайн төрийн байгууллага өөрийн эзэмшлийн барилга байгууламж, гадна талбайд чиг үүргийн дагуу үйл ажиллагааны мэдээлэл сурталчилгаа байрлуулах нь хориглох заалтад хамаарахгүй.