A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
10 дугаар сарын 21-ний өдрийн А/187 дугаар
тушаалын дөрөвдүгээр хавсралт

ӨНДӨР ХОРУУ ЧАНАРТАЙ ВИРУСЭЭР ҮҮСГЭГДСЭН ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧИН ГАРСАН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗААВАР.

(A-06, HPAI- HIGHLY PATHOGENIC AVIAN INFIUENZA)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Өндөр хоруу чанартай шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх

арга хэмжээг зохион байгуулахад энэхүү зааврыг ашиглана.

1.2.Хамрах хүрээ: Зэрлэг болон тэжээвэр шувуунд өндөр хоруу чанартай томуу /цаашид ӨХЧШТ гэнэ/-гийн вирус илэрсэн нуур, цөөрөм, гол мөрөн түүний ай сав, газар нутаг, өрх, аж ахуй, сүргийн төвшинд, сум, аймаг, бүс, улсын хэмжээнд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам, ӨХЧШТ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх заавар болон энэхүү бичиг баримт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад бичиг баримтыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Өндөр хоруу чанартай шувууны томуу (ӨХЧШТ): Дэлхийн мал,

амьтны эрүүл мэндийн байгууллагын заавал мэдээлэх өвчний жагсаалтад багтдаг. Шувууны төрөл, зүйлээс хамааран өвчинд мэдрэмтгий байдал, эмнэл зүйн шинж тэмдэг өөр өөр байдаг.

Шувууны аж ахуй болон зэрлэг шувуудын дунд эргэлдэж байгаа бага хоруу чанартай H5 болон H7 дэд хэвшил хувьсалд орж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага ДМАЭМБ-ын “Газрын амьтны оношилгоо, вакцины заавар”-т зааснаар заавал мэдээлэх ӨХЧШТ өвчний Н5 болон H7 хэвшил болж хувирна.

1.4.ӨХЧШТ өвчний үүсгэгч, үүсгэгчийн тэсвэрт чанар, тархвар зүйн онцлог, халдварын эх

үүсвэр, дамжих зам, эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирал, тэмцэх арга хэмжээний талаар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааварт заасныг баримтална.

1.5.Зэрлэг шувуудын дунд гарсан голомтыг устгах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх:

1.5.1.Үндэсний болон аймгийн төвшинд шуурхай хариу арга хэмжээ авах баг өвчин гарсан үед шуурхай ажиллахад бэлэн, байнгын ажиллагаатай, албан ёсоор томилогдож сургалтад хамрагдаж, дадлагажсан байна.

1.5.2.ӨХЧШТ өвчний онош баталгаажсан нөхцөлд тухайн орон нутагт голомтыг устгах, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх байнгын бус ажиллагаатай шуурхай штаб (цаашид штаб гэх)-ыг орон нутгийн Засаг даргын захирамжаар мал эмнэлгийн байгууллагаар ахлуулан байгуулж ажиллуулна. Ажиллах багийн бүрэлдэхүүнд доорх байгууллагын төлөөлөл орно. Үүнд:

а. Орон нутгийн засаг захиргааны байгууллага;

б. Мэргэжлийн хяналтын байгууллага;

в. Эрүүл мэндийн байгууллага;

г. Онцгой байдал, цагдаа, цэрэг, хүчний байгууллага;

д. Шувуу судлаач;

1.5.3. Газар, бүсийг тогтоох, нийтэд зарлан мэдээлэх, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх баг нь доорх зааврын дагуу халдвартай газар, бүсийг тогтооно.

1.5.3.1.Халдварын голомт нь өвчин гарсан тухайн газар. Нэг нуур гол эсвэл өөр хоорондоо нягт холбоотой сав, газраас томуугийн вирус илрүүлсэн бол тухайн газрыг голомтод хамааруулна.

1.5.3.2.Халдварын өндөр эрсдэлтэй, сэжигтэй бүс нь голомтын эргэн тойронд шууд хил залган оршиж байгаа газрыг ойлгоно. Бүс тогтоох зай нь янз бүр байж болох учир голомтын эргэн тойронд орших нутаг дэвсгэрийг бүрэн багтааж тогтооно.

1.5.3.3.Хамгаалалтын бүс нь сэжигтэй бүстэй хил залгаа эрүүл бүсийг хамгаалах зорилготой газар нутаг. Энэ бүсэд сэжигтэй бүсийн заагаас 3 км болон түүнээс дээш зайд орших газар нутгийг хамруулах ба тархварзүй, орон нутгийн нөхцөл байдал, тандалт шинжилгээний дүнгээс шалтгаалан хамгаалалтын бүсэд хамруулах газар нутгийн хэмжээг өөрчилж болно.

1.5.3.4.Эрүүл бүс нь хамгаалалтын бүсийн гадна орших өвчнөөр тайван бусад газар нутаг.

 

Тархварзүйн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж дээрх бүсүүдийг мал эмнэлгийн байгууллага эцэслэн тогтоох ба бүс тус бүрт хийх үйл ажиллагааны зөвлөмжийг мэргэжлийн баг болон харьяалах сум дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.

1.6.Голомтын бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.6.1.Холбогдох хууль, журам, ӨХЧШТ өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу голомт, аюултай хавьталт бүсэд байгаа өвчтэй шувуу, сангас, хүүр сэг зэмийг устгах;

1.6.2.Ажиллах хүн, машин техникээс бусад орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хориглох;

1.6.3.Голомтод ажилласан бүх тээврийн хэрэгслийг угаах, цэвэрлэх, голомт, аюултай хавьтал бүхий газруудад халдваргүйтгэлийг холбогдох зааврын дагуу хэрэгжүүлэх;

1.6.4.Голомтын бүсэд байгаа хүмүүсийг эмнэл зүйн үзлэг, шинжилгээнд хамруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

1.6.5.Шаардлагатай тохиолдолд тандалтын дүнг үндэслэн шувууны худалдаа, шилжилт хөдөлгөөнийг хориглох, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хураах эсвэл устгах;

1.6.6.Халдварын голомтод байрлаж байгаа малчид, орон нутгийн оршин суугчдад хандсан мэдээлэл, сурталчилгаа хийх;

1.6.7.Халдварын эх үүсвэрийг олж тогтоох, халдвар дамжих боломжтой замыг нарийвчлан тогтоох ажлыг эрчимжүүлэх.

1.7.Сэжигтэй бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.7.1.Зэрлэг, тэжээвэр шувуудын дунд тандалт шинжилгээг эрчимтэй хийх;

1.7.2.Тэжээвэр шувууны аж ахуй эрхлэгчдэд хандсан ухуулга, сурталчилгаа, сэрэмжлүүлгийг бүхий л мэдээллийн хэрэгсэл ашиглан тараах, түгээх;

1.7.3.Идэвхтэй тандалтын дүнг үндэслэн урьдчилан сэргийлэх, тэмцэх зааврын дагуу аюултай, хавьтал халдвартай газарт байгаа амьд шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүн устгах. Мөн сэжигтэй бүсэд байгаа эсвэл аюултай хавьтал халдвартай газраас сангас, хог хаягдал зөөвөрлөхийг хориглох;

1.7.4.Устгал хийсэн газарт тэмдэглэгээ, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх;

1.7.5.Тэжээвэр шувуу, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл, тэжээл, сангас, хог хаягдал, хүүр, сэг зэмийг бүсээс гаргах, оруулах хөдөлгөөнийг хориглох, хяналт тавих;

1.7.6.Тэмцэх зааврын дагуу бүх хүн, тээврийн хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйтгэх, халдвар хамгааллын цогц арга хэмжээ хэрэгжүүлэх;

1.7.7.Голомт болон түүний эргэн тойронд байгаа байнга болон түр оршин суугч, олон нийтэд хандсан мэдээлэл, сурталчилгааны ажлыг мэдээллийн хэрэгсэл ашиглан тараах, түгээх;

1.7.8.Халдвар дамжих эрсдэлтэй замыг судлан тогтоох, тандалт шинжилгээг эрчимжүүлэх;

1.7.9.Зэрлэг шувуудын нүүдлийн чиглэлийг тогтоох, мэдээллийг холбогдох байгууллагад хүргэх;

1.8.Хамгаалалтын бүсэд хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.8.1.Зэрлэг шувуудын дунд тандалт шинжилгээ хийх;

1.8.2.Тус бүсэд байгаа шувууны аж ахуй эрхлэгч, оршин суугчдад зориулсан мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэх ажлыг эрчимжүүлэх;

ХОЁР.ӨВЧТЭЙ БОЛОН СЭЖИГТЭЙ, ЗЭРЛЭГ ШУВУУГ УСТГАХ АРГАЧЛАЛ.

2.1.Шувуу устгахдаа аль болох зовоохгүй, цус гаргахгүй байх аргыг тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх.

Өвчний сэжигтэй шувууг аль болох богино хугацаанд, аюулгүй, найдвартай устгах аргыг ашиглах. Үүнд:

 а. Ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах;

 б. Вирус тархах боломжийг таслан зогсоох;

 в. Устгалд эхлээд өвчилж үхсэн, дараа нь өвчний сэжигтэй шувууг хамруулах.

2.2.Голомтод ажиллах бүрэлдэхүүний аюулгүй байдал:

Биоаюулгүй байдал нь хүн нэг бүрийн халдвар хамгааллын хувцас /цаашид ХХХ гэнэ/-ны багц нь нэг удаагийн улавч, гутлын гадуур өмсөх уут, хос бээлий, нүдний шил, малгай, маск (N95), халдваргүйтгэлийн багц, хормогч, сэг зэм, халдвартай зүйлс хийх нэг ширхэг том гялгар уутнаас бүрдэнэ.

2.3.Устгал хийх: Өвчин гарсан газарт шувуу олноор үхсэн тохиолдолд устгал хийхдээ

боломжит тээврийн хэрэгсэл, чиргүүл ашиглана. Харин цөөн тооны шувууг булшлахад түрдэг тэрэг ашиглаж болно.

2.3.1.Өвчний голомт руу орох цэгт цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх байгууламж байгуулна.

2.3.2.Цэвэрлэгээ болон халдваргүйтгэл хийж байгаа хэсгээр дамжин орохын өмнө устгалын багийн гишүүн бүр ХХХ өмсөнө;

2.3.3.Устгалд хамруулах шувууны нугасыг таслан, гялгар уутанд хийж, дүүрмэгц уутны гадна талыг халдваргүйтгэлийн уусмалаар сайтар шүршиж, устгалын нүх хүртэл зөөвөрлөнө;

2.3.4.Устгасан шувууны сэг зэм ачих автомашины тэвшийг гялгар уутаар бүрэн бүрнэ;

2.3.5.Ямар нэгэн цоорхой байгаа эсэхийг сайтар шалгана;

2.3.6.Шувууны сэг зэм агуулсан уутыг автомашины тэвшинд давхарлан ачна;

2.3.7.Хөдлөхийн өмнө автомашин, түүний дугуйг шүршиж халдваргүйтгэнэ;

2.3.8.Устгалд хамруулсан шувууны хүүр, сэг зэм ачсан тээврийн хэрэгсэл нь ойролцоо малчин айл, өрх, сум суурингаар дайран өнгөрөхийг хориглоно;

2.3.9.Сэг зэм ачсан тээврийн хэрэгслийг булшлах газарт ачаагаа буулгасны дараа автомашин, түүний тэвш, дугуйг сайтар угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ;

2.3.10.Сангас, хэвтэр нь томуу өвчний халдварын эх үүсвэр болох тул тэдгээрийг устгалын нүхэнд хийж булшилна;

2.3.11.Үхсэн шувууны хүүр, сэг зэм, бусад халдвартай материалыг халдваргүйтгэсний дараа булшилна. Булахдаа доорх зарчмыг баримтална. Үүнд:

а.Булах ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг сайтар хангасан байна;

б.Хүн, бусад шувуунд халдвар дамжихаас сэргийлэн булшлах ажлыг богино хугацаанд түргэн шуурхай, чанартай хийнэ;

в.Байгаль орчинд ямар нэгэн хор, аюулгүй байх нөхцөлийг хангага;

г.Устгалын цэгийг сонгохдоо тухайн орон нутгийн засаг захиргааны газрын алба, газрын даамалаас хэн нэгний өмчлөлийн бус, хөрс, гүний ус, нуур, голын уснаас аль болох хол, үерийн усанд автахгүй, эргэн тойронд орших бусад газраас арай өндөрлөг, хуурай хөрстэй, зонхилох салхины чиглэлийн эсрэг талд байрлах зэрэг шалгуурыг харгалзан сонгоно;

д.Вирусээр бохирлогдсон бүх хэсгүүд, үхсэн шувуу, түүний хэвтэр, сангас, өндөг, өвс, тэжээлийг хамтад нь 150-200 см-ийн гүнд булна. Нүхний ёроолд устгасан шувууг үе болгон байрлуулж, дээр нь халдваргүйтгэлийн бодисыг нэг үе цацна. Ийм маягаар үелэн хийсний дараа 50 см-ээс доошгүй зузаан хөрсөөр хучиж, сайтар нягтруулна.

е.Устгалын багийн гишүүд хүн, зэрлэг амьтад, бусад шувууд устгалын нүх рүү ойртохоос сэргийлнэ;

ё.Вирусээр бохирдсон тэжээлийг мэрэгчид, зэрлэг шувуу, амьтад идэх, бусад газарт зөөвөрлөн тараахаас сэргийлж булшлах ажлыг богино хугацаанд (өдөрт нь) гүйцэтгэнэ;

ж.Булшилсан газар, түүний эргэн тойронд шохойгоор тоймчилсон тэмдэг, тэмдэглэгээ хийнэ;

з.Устгал хийж дуусмагц шувуу тээвэрлэсэн тоног төхөөрөмж, түрдэг тэрэг, автомашиныг угааж цэвэрлэн, халдваргүйтгэлийн уусмалаар шүршиж уриутгана;

и.Устгалд оролцсон багийн гишүүд устгал хийхэд өмссөн хувцсаа тайлан нэг гялгар уутанд хийнэ. Өмссөн гутлыг угааж цэвэрлэн, халдваргүйтгэж, цэвэр уутанд хийнэ. Хүн нэг бүрийн өмсөж хэрэглэсэн ХХХ-ыг шатааж устгана.

ГУРАВ.ШУВУУНЫ ТОМООХОН АЖ АХУЙД ӨНДӨР ХОРУУ ЧАНАРТАЙ ВИРУСЭЭР ҮҮСГЭГДСЭН ТОМУУ ӨВЧИН ГАРСАН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.

3.1.Зорилго: Вирусээр бохирлогдсон байр, шал, хана, тааз, арчилгаа маллагааны төрөл бүрийн тоног хэрэгсэл, тэргэнцэр, тээврийн хэрэгсэлд байгаа вирус устгах.

Сүрэг нөхөн сэлбэх хүртэлх хугацаанд вирусыг устгах халдваргүйтгэлийн арга хэмжээг тодорхой графикын дагуу хийнэ.

3.2.Халдваргүйтгэлийн өмнөх ажлын төлөвлөлт:

3.2.1.Халдваргүйтгэлийг аль болох богино хугацаанд чанартай, тасралтгүй хийх зорилгоор ажиллах хүн хүч, ашиглах багаж хэрэгсэл, халдваргүйтгэл хийх бодисын нөөц, түүний зохистой хуваарилалт, тооцоог урьдчилан төлөвлөсөн байна;

3.2.2.Халдваргүйтгэл хийхийн өмнө шаардагдах хүн хүч, тоног төхөөрөмж, халдваргүйтгэлийн болон цэвэрлэгээний бодис, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх сав, багаж хэрэгсэл, чиглэл зэргийг урьдчилан тооцоолно. Автомакс, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж ажилд бэлэн болгоно;

3.2.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээнд ашиглах химийн бодисын төвшрүүлгийг лабораторийн шинжилгээгээр урьдчилан тогтооно;

3.2.4.Сүрэг нөхөн сэлбэж дуусах хүртэл сэжигтэй бүсийн хилийг тэмдэглэсэн анхааруулах тэмдэг тавина;

3.2.5.Халдвартай байранд ажиллаж байгаа болон орж гарч байгаа хүмүүс нь биоаюулгүй байдлын дэглэмийг хатуу мөрдөнө;

3.2.6.Бохирлогдсон эсвэл хуучин материал тээвэрлэх тээврийн хэрэгслийг зохион байгуулах;

3.2.7.Халдваргүйтгэл хийхээр төлөвлөж байгаа бүх газар, байр, аж ахуйн нэгжид хаанаас эхлэх, юу шаардлагатай байгааг багийн гишүүд урьдчилан зөвшилцөж, эцэслэн шийдвэрлэнэ.

3.3.Анхаарах асуудал:

3.3.1.Халдваргүйтгэл хийхдээ ХХХ-ыг ашиглах, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх арга, аргачлалын талаар судалж, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцсан байх;

3.3.2.Хэрэглэхээр бэлтгэж буй бүх төрлийн халдваргүйтгэлийн бодисын нөөцийг аюулгүй хадгалах стандартын нөхцөл хангасан агааржуулалттай газарт байлгах;

3.3.3.Зааварт зөвлөмж болгосон халдваргүйтгэгч бодисыг зохистой хувь, хэмжээгээр тухайн өдөр найруулж бэлтгэх, хэрэглэх;

3.3.4.Халдваргүйтгэгч бодисын үйлчлэх хангалттай цаг хугацааг мөрдөх;

3.3.5.Вирусээр хамгийн их бохирдсон газруудыг онцгойлон анхаарах, сангас, хог цэвэрлэдэг шүүр, хогийн сав зэргийг устгах;

3.3.6.Шавж, мэрэгчдийг устгах арга хэмжээ хэрэгжүүлэх;

3.3.7.Вирусээр бохирлогдсон зүйлсийг шатаах эсвэл булж устгах явцад болон дараа нь халдваргүйтгэлийг аль болох түргэн, богино хугацаанд хийж гүйцэтгэх;

3.3.8.Цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, үнэлгээ өгөх. Ялангуяа суурин газарт аж ахуй, өрхийн хооронд халдвар дамжих эрсдэл өндөртэй газруудад онцгой анхаарах;

3.3.9.Хоёр дахь халдваргүйтгэлийг хийсний дараа 21-ээс доошгүй хоногийн хугацаанд байнгын хяналт тавьж, шалгалт хийх;

3.3.10.Халдваргүйтгэл хийсэн ажлыг фото зураг, видео бичлэгээр баримтжуулах.

3.4.Цэвэрлэх болон халдваргүйтгэл хийх объект

3.4.1.Шувууны байр;

3.4.2.Төмөр тор болон сиймхий материалаар хийсэн өндөгний тоног хэрэгсэл (өндөгний цаасан буюу хуванцар үүр, хашаа);

3.4.3.Байрны бетон шал болон шалны хөндлөвч, хог зайлуулах суваг;

3.4.4.Шувууны суултуур;

3.4.5.Тэжээлийн сав, услуур;

3.4.6.Усны шугам;

3.4.7.Бүх усны шугамаар 50-200 ppm даралтаар гипохлорид бүхий ус шахаж, дараа нь усаар сайтар зайлна. Бүх усны шугамаар хлоржуулсан усыг хэд хэдэн удаа шахах ба дараа нь шувуунд ус өгөхийн өмнө дахин шинэ усаар сайтар зайлна.

3.4.Устгах материал

3.4.1.Цэвэрлэх болон халдваргүйтгэх боломжгүй тоног хэрэгсэл буюу хуучин эд зүйлс;

3.4.2.Ямар нэгэн сийрхий хуванцар материалаар хийсэн хэрэгсэл /өндөгний цаасан буюу хуванцар үүр г.м/

3.4.3.Тэжээлийн хуучин сав, метал хэрэгсэл, хогийн хоолой, эм, вакцин, дархлаажуулалтад ашигласан тоног хэрэгсэл;

3.4.4.Шувууны байранд хэрэглэж байсан гялгар уут, хуучин хөшиг, хаалт, өндөгний саг

3.4.5.Шавж, мэрэгчдийн үүр ноохой, хавх;

3.5.Шаардлагатай тоног төхөөрөмж

3.5.1.Хүн нэг бүрийн ХХХ-ны багц, резинэн гутал, нүдний шил, хормогч, хатуулгатай малгай, уух ус;

3.5.2.Виркон эсвэл идэвхт үйлчилгээтэй бусад халдваргүйтгэгч бодис;

3.5.3.40-60 psi хэмжээний даралт үүсгэдэг, автомакс болон түүний дагалдах тоног хэрэгсэл;

3.5.4.Төмөр торон эсвэл нёлон щётка;

3.5.5.Бохирдсон болон хог хаягдал хийх гялгар уут;

3.5.6.Хувин, хүрз, хусуур, дугуйтай түрдэг тэрэг, алх, шүүр г.м;

3.5.7.Хэрвээ агааржуулалт хангалтгүй бол сэнс;

3.5.8.Булах эсвэл шатаах хүртэл органик материал агуулах хогийн сав;

3.6.Эхний цэвэрлэгээ хийх.

3.6.1.Савантай усаар норгох, угаах;

а. Бүх тэжээвэр шувууг устгасны дараа шууд эсвэл шууд бус байдлаар бохирдсон гэж үзэж байгаа бүх тоног хэрэгсэл (байр, тор, суултуур, тэжээлийн сав), шувуу байрлаж байсан байрны хана, булан, тааз, аж ахуйн дотор зам, хөл ванн, дэвсгэр зэргийн талбайг угаагч шингэн бүхий бүлээн усаар бүхэлд нь сайтар шүршиж норгоно. Байрны дээвэр, тааз, хана гэсэн дарааллаар норгоно;

б. 20 мин хүлээнэ;

в. Хэрвээ байрны гадна талын хана бохирдсон гэж үзвэл усаар норгохгүйгээр шууд халдваргүйтгэнэ;

3.6.2.Эхний халдваргүйтгэл;

а. Шувуу хадгалж байсан торыг угаагч шингэн бүхий ус, сойз ашиглан дахин сайтар үрж угаана. Бүх төрлийн органик хэрэгслийг (хог, хаягдал) шувууны байрнаас гаргана;

б. Дахин хүйтэн усаар бүхэлд нь шүршиж норгоно;

в. 30 мин хүлээнэ;

г. Дараа нь норгосон дэс дарааллын дагуу бүх тоног хэрэгсэл, төхөөрөмж, газрыг халдваргүйтгэгч уусмалаар сайтар шүршинэ;

3.6.3.Хоёр дахь халдваргүйтгэл (2 дахь халдваргүйтгэл эхнийхээс 7 хоногийн дараа) Халдваргүйтгэлийг бүрэн дуусгах;

а. Бүх шал, хана, тэжээлийн агуулах, өндөгний хайрцгийг дахин виркон эсвэл бусад халдваргүйтгэгч уусмалаар шүршинэ;

б. Хоёр дахь халдваргүйтгэлээс хойш 21 хоногийн турш халдваргүйтгэл хийсэн шувууны байранд хүн орохыг хориглосон тэмдгийг гадна талд нь байрлуулна;

в. Халдваргүйтгэлд ашигласан бүх тоног хэрэгсэл, автомашин зэргийг шувууны байрнаас гаргахын өмнө заавал дахин халдваргүйтгэнэ;

г. Хүн нэг бүрийн хэрэглэсэн ХХХ-ыг гатааж устгана;

д. Халдваргүйтгэл хийсэн газрыг шалгаж, хяналт тавина.

3.7.Шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, цэгт хийх халдваргүйтгэл

Голомт, сэжигтэй бүсээс гарч, хамгаалалтын бүсийг дайран өнгөрөх зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг, сэжигтэй бүс рүү орохоос өмнө заавал цэвэрлэж, халдваргүйтгэнэ. Тээврийн хэрэгслийг сайтар шалгаж, хэрвээ шаардлагатай гэж үзвэл хамгаалалтын бүсээс гаргахын өмнө дахин угаана.

Халдваргүйтгэл хийх зүйлс ба аргачлал:

Халдваргүйтгэл хийх обьект

Халдваргүйтгэл /бодис/-ийн аргачлал

Амьд шувуу

Нугаслах, нүүрс хүчлийн хийгээр утах;

Хүүр, сэг зэм

Булах, шатаах;

Шувууны байр, тоног хэрэгсэл

Дор дурдсан аргачлалын 1, 2, 3

Фермийн ажиллагсад

Дор дурдсан аргачлалын 1

Цахилгаан төхөөрөмж

Дор дурдсан аргачлалын 5

Ус

боломжтой бол хатаах;

Тэжээл

булах;

Сангас, хог хаягдал, шивтэр

Булах, шатаах, Дор дурдсан аргачлалын 4, 3

Ажиллагсдын байр

Дор дурдсан аргачлалын 1, 2

Тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл

Дор дурдсан аргачлалын 1, 3

Хувцас

Дор дурдсан аргачлалын 1, 2, 3

Аргачлал

1. Савантай усаар угаагаад 10 мин байлгана.

2. Исэлдэгч бодисууд:

а. Гидро хлоридын давс: шингэн, 2-3%-ийн уусмал болгон шингэлж шүршээд 10-30 мин турш байлгана. Органик материалд тохиромжгүй.

б. Кальци хлорид шингэн эсвэл нунтаг хэлбэртэй, 2-3%-ийн уусмал (нэг литр тутамд 40 гр нунтаг эсвэл 100 гр талст) бэлтгэн шүршээд 10-30 мин турш байлгана. Органик материалд тохиромжгүй.

в. Виркон: 2%-ийн уусмал (нэг литр тутамд 20 гр) шүршээд 10 мин турш байлгана.

3. Шүлтлэг бодис: (хөнгөн цагаан болон түүний хайлшаар хийсэн савтай бол хэрэглэж болохгүй)

а. Натрийн шүлт (NaOH): 2%-ийн уусмал (нэг литр тутамд 20 гр) бэлтгэн шүршээд 10 мин турш байлгана.

б. Натри карбонат (Na2СO3*10H2O): 4%-ийн уусмал (нэг литр тутамд 40 гр нунтаг эсвэл 100 гр талст) шүршээд 10-30 мин турш байлгана.

4. Хүчиллэг бодис:

а. Давсны хүчил (HCI): 2%-ийн уусмал (нэг литр тутамд 20 гр), зэврээх үйлчилгээтэй тул зөвхөн өөр халдваргүйтгэгч бодисгүй хэрэглэнэ.

б. Цитратын хүчил: 0.2%-ийн уусмал (нэг литр тутамд 2 гр нунтаг) шүршээд 30 мин турш байлгана. Хувцсанд аюулгүй, гар ариутгахад тохиромжтой.

5. Формалины уур: хортой, зөвхөн өөр халдваргүйжүүлэгч бодис байхгүй үед хэрэглэнэ. Утлага хийгээд 15-24 цагийн турш байлгана.

ДӨРӨВ. ХОРИО ЦЭЭР БОЛОН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГАЧЛАЛ.

4.1.Хорио цээр болон хөдөлгөөний хяналтад дараах нөхцөлийг харгалзан үзнэ. Үүнд:

а.Нийгэм болон эдийн засагт учирч болох хүчин зүйл, нөлөө;

б.Шувууны үйлдвэрлэл, зах зээлтэй холбоогүй бизнес, арилжааны үйл ажиллагааг хэвийн явуулах боломж;

в. Хүн амын хэвийн амьдрах, ажиллах боломж;

4.2.Байранд тавих хорио цээр

4.2.1.Хорио цээрийн дэглэм тогтоож, дараах зүйлсийг гаргахыг хориглоно. Үүнд

 а. Бүх төрлийн тэжээвэр шувуу

 б. Сангас, хог хаягдал

 в. Тоног хэрэгсэл, төхөөрөмж

 г. Тэжээл

 д. Үр тогтсон өндөг

 е. Хүнсний зориулалттай өндөг

 ё. Шувууны мах

 ж. Хүүр, сэг зэм

 з. Тээврийн хэрэгсэл

4.2.2.Хөл хориог бохирлогдсон байр, сэжигтэй хог, хаягдал, хавьтал халдвар өндөртэй бүс эсвэл сэжигтэй газарт

4.2.3.Өвчинтэй тэмцэх зааврын дагуу хүн, бүх тээврийн хэрэгслийг заавал угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

4.3.Шилжилт хөдөлгөөнд хяналт тавих:

4.3.1.Тогтоосон бүсийн хооронд 24 цагийн ажиллагаатай хүн, тээврийн хэрэгсэл, мал, амьтны шилжилт хөдөлгөөнд хяналт тавих пост зохион байгуулна.

4.3.2.Машин угаах цэг байгуулан, шувууны аж ахуйд орсон, гарсан, бүх тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

4.3.3.Сэжигтэй бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, халдваргүйтгэлд хамруулна.

4.3.4.Шувууны байр болон арчилгаа, маллагааны үед ашиглаж байсан бүх тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг өөр газарт зөөвөрлөхийг хориглоно.Үүнд:

 

Бүс

Хязгаарлалт

Зөвшөөрөл өгөх эсэх

Голомт

Тэжээвэр шувуу

Ямар ч зөвшөөрөл олгохгүй.

Сангас, хог хаягдал

Тэжээвэр шувууны тоног хэрэгсэл

Тэжээл

Үр тогтсон өндөг

Хүнсний зориулалтын өндөг

Шувууны мах

Хүүр, сэг зэм

Тээврийн хэрэгсэл

Сэжигтэй

Тэжээвэр шувуу

 

Сангас, хог хаягдал

 

Тэжээвэр шувууны тоног хэрэгсэл

 

Үр тогтсон өндөг

Зөвхөн сэжигтэй бүсээс аргагүй шаардлагатай үед тэжээл оруулж болно

Хүнсний зориулалтын өндөг

 

Шувууны мах

 

Хүүр, сэг зэм

 

Тээврийн хэрэгсэл

 

Хамгаалалт

 

Тэжээвэр шувуу

Сангас, хог хаягдал

Тэжээвэр шувууны тоног хэрэгсэл

Тэжээл

Үр тогтсон өндөг

Хүнсний зориулалтын өндөг

Шувууны мах

Хүүр, сэг зэм

Тээврийн хэрэгсэл (Эдгээрийг зөвхөн оруулахыг зөвшөөрнө)

4.4.Шувуу ба шувууны гаралтай бүтээгдэхүүн худалдах, солилцох захыг хаах:

4.4.1.Сэжигтэй бүсээс гадагш өндөг, шувууны мах, амьд шувуу худалдаалахгүй. Зах, худалдааны төвийг хаах арга хэмжээг орон нутгийн Засаг захиргааны байгууллагууд хэрэгжүүлнэ.

4.4.2.Хамгаалалтын бүсийн гадна талд байрлаж байгаа амьд шувуунаас 2 долоо хоног тутамд цагаан мөгөөрсөн хоолой болон хойд сүвний арчдас, ийлдэс судлалын шинжилгээнд сорьц авч, шинжилгээ хийнэ.

ТАВ.ТАНДАЛТ ХИЙЖ, ХАЛДВАРЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ИЛРҮҮЛЭХ:

Тандалтыг мэргэжлийн баг хийж гүйцэтгэнэ. Баг нь биоаюулгүй ажиллагааны талаар тусгайлан бэлтгэгдэж, дадлагажсан байна.

5.1.Тандалтад хэрэглэгдэх аргууд:

5.1.1.Тандалтын баг нь хүмүүсийн дунд гарсан албан бус мэдээлэл (цуу яриа)-г сонсож, тэдгээрийг магадлан шалгаж, хариу өгч байна.

5.1.2.Өрхийн аж ахуй болон шувууны аж ахуйн үйлдвэрлэлд гарсан тодорхой өөрчлөлт, өвчлөл, үхэл хорогдол, аж ахуйд хэрэглэсэн вакцин, эмийн хэрэглээнд хяналт тавина.

5.1.3.Шувуунд түргэвчилсэн тест ашиглан эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ, эмнэл зүйн тандалт, ажиглалтыг нэг зэрэг хийнэ.

5.1.4.Мөгөөрсөн хоолой, хойд сүвний арчдас, эд эрхтний шинэхэн сорьц авч вирус судлалын шинжилгээнд илгээнэ.

5.1.5.Халдвартай байрнаас 3 км-ээс дотогш байрлаж байгаа өрхийн болон шувууны аж ахуйгаас 10%-ийн халдварлалт, 95%-ийн магадлалтай байхаар тооцон, эсрэг бием илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд сорьц (нэг байр тутмаас 30 шувуу) авна.

5.1.6.Дархлаажуулалтад өмнө хамрагдсан аж ахуй, өрхөөс дээр дурдагдсан аргаар сорьц авч, вирус болон ийлдэс судлалын хосолмол шинжилгээ хийнэ.

5.2.Голомтын бүсэд тандалт хийх:

5.2.1.Голомтоос халдвар тархах эрсдлийг юуны өмнө нарийвчлан шалгаж тогтооно.

5.2.2.Тандалтын баг нь өвчин гарахаас өмнөх 21 хоногт (шувууны томуугийн нууц үе) тухайн газарт гаднаас эсвэл дотроос хийгдсэн шувууны шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг цуглуулна. Сүүлчийн 21 хоногт аж ахуйд болон бусад газарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нягтлан шалгана. Үүнд:

 а. Хүмүүсийн хөдөлгөөн (ажилтан, малын эмч, худалдаа эрхлэгч, гадны хүмүүс)

 б. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн

 в. Өндөгний үүр, шувууны суултуур, өндөгний тавиур, дархлаажуулалтад

 хэрэглэсэн багаж төхөөрөмж,

 г. Тэжээл, ус

 д. Хүнсний зориулалттай өндөг

 е. Инкубаторит дарж байгаа өндөг

 ё. Сангас

 ж. Хог хаягдал

 з. Шувууны хүүр, сэг зэм

 и. Амьд шувуу

 й. Зэрлэг шувуудтай хавьтал

 к. Бусад

Эдгээр мэдээллийг ӨХЧШТ өвчний тандалт шинжилгээний зааврыг ашиглан цуглуулна. Харин орон нутагт байгаа өрхийн аж ахуйн хувьд сорьц авах, мөрдөн шалгах ажлыг тусгайлан гүйцэтгэнэ.

5.3.Хамгаалалтын бүсэд байгаа өрхийн аж ахуйн шувуунд тандалт хийх:

5.3.1.Тандалтын багийн гишүүд нь биоаюулгүй ажиллагааны дэглэмийг чанд мөрдөнө.

5.3.2.Доорх маягаар цагаан мөгөөрсөн, хойд сүвнээс арчдасын сорьц авна. Үүнд:

а. Өвчтэй шувууны төрөл тус бүрээс багаар тооцоход 30-аас доошгүй сорьц авна.

б. Хуруу шил тутамд нэг зүйлийн 5 хүртэлх шувууны цагаан мөгөөрсөн хоолой болон хойд сүвний арчдас

в. Хэрвээ өвчлөөгүй эрүүл шувуу байгаа бол шувууны төрөл тутмаас 30–аас доошгүй тооны сорьц авна. Учир нь эрүүл нугас, галуу нь ӨХЧШТ өвчний вирусыг тээж байдаг.

г. Үхээд удаагүй байгаа 5 эсвэл зориуд нядалсан 5 толгой шувууг (нугаслах аргаар нядалсан) лабораторийн шинжилгээнд илгээнэ.

д. Өрхийн болон томоохон аж ахуй, суурин газарт байгаа шувууны өвчлөл, хаана, ямар аж ахуй, өрхөд шувууны хорогдол нэмэгдэж байгааг ажиглан тандалт хийж улмаар эдгээр байранд орохгүй байх, тэдгээрт илүүтэй анхаарал хандуулна.

е. Тандалтын баг нь өвчний эрсдэл, амьд шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнд тавьж байгаа хяналт, хүн нэг бүрийн хувийн халдвар хамгааллын талаар шувууны аж ахуй эрхлэгчдэд мэдээлэл өгнө.

ё. Ажилд ашигласан тээврийн хэрэгслийг заавал угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

5.4.Хамгаалалтын бүсэд байгаа шувууны аж ахуйд хийх тандалт

5.4.1.Тандалтын багийн гишүүд нь өрхийн болон томоохон шувууны аж ахуйн биоаюулгүй байдлын төвшин ялгаатай тул хэсэг болон тус тусдаа тандалтын үйл ажиллагааг зэрэг явуулна.

5.4.2.Үхээд удаагүй байгаа (24 цагаас хэтрээгүй) 5 толгой шувуунаас цагаан мөгөөрсөн хоолой, хойд сүвний арчдас авч түргэн тестээр шинжилнэ.

5.4.3.Үхээд удаагүй байгаа 5 эсвэл зориуд нядалсан 5 толгой шувууг (нугаслах аргаар нядалсан) сонгон авч лабораторийн шинжилгээнд илгээнэ.

5.4.4.Хавьтал халдвар өндөр эсвэл сэжигтэй газарт байрлаж байгаа шувууны аж ахуй тус бүрээс долоо хоног тутам 30 хүртэлх шувуунаас цус авч ийлдсийг шинжилнэ.

5.4.5.Өрхийн болон томоохон аж ахуйд шувууны өвчлөл байгаа эсэх, хаана, ямар аж ахуй, өрхөд хорогдол нэмэгдэж байгааг тандаж, эдгээр байранд “орохгүй байх”, тэдгээр газарт илүүтэй анхаарал хандуулна.

5.4.6.Ажилд ашигласан тээврийн хэрэгслийг заавал угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

5.4.7.Түргэн тест болон бусад шинжилгээний явцад гарсан дүгнэлтийг штабт шуурхай мэдээлнэ.

ЗУРГАА.ДАРХЛААЖУУЛАЛТЫН БАЙДЛЫГ ХЯНАЖ ШАЛГАХ.

а. Өвчин гарахаас өмнө вакцин хийсэн бол бичиг баримтыг нягтлан шалгах, шувууны аж ахуйн эзэн, ажиллагсад болон вакцин тарьсан хүмүүстэй уулзаж ярилцах, мэдээлэл цуглуулах, түүнд дүгнэлт хийх;

б. Вакцин хийсний дараа дархлааны хүчдэл, үргэлжлэх хугацааг тогтоох талаар хийсэн ийлдэс судлалын шинжилгээний дүнд задлан шинжилгээ хийх;

6.1.Тэмдэглэх систем

6.1.1.Тандалтын баг нь голомт, сэжигтэй, хамгаалалтын бүсээс амьд шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг хаана худалдан борлуулсан, зөөвөрлөсөн, хадгалсан, тээвэрлэсэн болохыг тогтоож, бүртгэж тэмдэглэнэ.

6.1.2.Эрсдэлийг тогтоосны үндсэн дээр амьд шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнээс сорьц авах, хурааж авах, устгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

6.1.3.Ажил дууссаны дараа ашигласан тээврийн хэрэгслийг заавал угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

6.2.Шаардагдах тоног төхөөрөмж

6.2.1.Тухайн нутаг дэвсгэрт оршиж байгаа аж ахуйн нэгж, ферм, өрхийн аж ахуйн байрлал, шувууны тоо, төрөл, шаардлагатай үед харилцах албан тушаалтны утас г.м нэн шаардлагатай мэдээлэл багтаасан газрын зураг.

6.2.2.Газар зүйн байрлал тогтоогч болон зургийн аппарат

6.2.3.Хүн нэг бүрийн ХХХ-ны иж бүрдэл

6.2.4.Халдваргүйтгэгч төхөөрөмж, бодис

6.2.5.Хөлдөөгч мөс, сорьц тээвэрлэх, вакцин хадгалах сав

6.2.6.Лабораторийн шинжилгээний багц

6.2.7.Лабораторийн шинжилгээний хүснэгт

6.2.8.Өвчний шалтгааныг тогтоох албан ёсны батлагдсан хүснэгт

6.2.9.Үзэг, харандаа, гялгар уут

6.2.10.Уух ус

ДОЛОО.ТАРХВАР ЗҮЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЭХ .

а. Энэ үйл ажиллагаанд газар дээр нь авч хэрэгжүүлэх тархвар зүйн (тухайн сум, дүүрэгт) болон задлан шинжилгээний тархвар зүйн зохих аргуудыг (бүс, үндэсний лаборатори) хэрэглэнэ.

б. Газар дээр нь авч хэрэгжүүлэх тархвар зүй гэдэгт мэдээлэл цуглуулах, түүнийг баталгаажуулах болон хадгалах үйл ажиллагаа хамрагдана.

в. Задлан шинжилгээний тархвар зүй гэдэгт голомтын талаар мэдээлэл цуглуулах, хадгалах, сонголт хийх, цаашдын чиг хандлагад задлан шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ач холбогдолтой, мэдээлэл бэлтгэх үйл ажиллагааг хамарна.

7.1.Халдвар тархсан голомтын талаарх эхний мэдээлэлд хариу арга хэмжээ авах

7.1.1.Тархвар зүйч нь (шуурхай утсаар ирсэн дуудлага, цуу яриа, газар дээрээс ирүүлсэн дүгнэлт, голомтод очиж ажилласан тухай тайлан г.м). янз бүрийн авцалдаагүй, үйл явдалд үндэслэсэн мэдээллийг олон эх үүсвэрээс цуглуулах;

7.1.2.Халдвар тархсан шувууны байрны талаарх мэдээллийг (аж ахуйн тоо, байрлал, шувууны тоо, төрөл г.м) нарийвчлан шалгаж, тогтоох

7.1.3.Хэрвээ тархвар зүйчдэд халдвар тархсан шинэ аж ахуй, шувууны байрны талаарх мэдээлэл шаардлагатай бол өвчний мэдээлэл хариуцсан байгууллага, албан тушаалтанд хандан, мэдээллийг нэгтгэх;

7.2.Мэдээллийг бүртгэх, задлан шинжилгээ хийх

7.2.1.Тархвар зүйч нь лабораторийн шинжилгээ болон газар дээр хийсэн тандалтын ажлын дүнг нэгтгэсэн тайланг гаргаж, удирдлагад өгнө.

7.2.2.Тархвар зүйч нь доорх үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

а. Голомтын түүх бүрдүүлэх ;

б. Байрлал, газар нутгаар нь янз бүрийн төвшинд задлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ;

в. шувууны үйлдвэрлэл эрхлэх хэлбэр, шувууны тоо, төрөл зүйл, голомт, аюултай хавьтал халдвартай бүс, сэжигтэй газар болон тэдгээрийн хоорондын харьцааг тогтоох зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх ;

г. Орон зай, цаг хугацаа болон үйлдвэрлэлийн эх үүсвэр, чиг хандлагад задлан шинжилгээ хийх ;

д. Лабораторийн шинжилгээний болон мөрдөн шалгалт хийсэн мэдээллийг үндэслэн өвчний эрсдэлийг задлан шинжлэх;

е. Үндэсний болон олон улсын байгууллагад өвчний талаар илгээх мэдээлэл бэлтгэх

7.3.Устгалд хамруулсан тухай бүртгэлийг хадгалах

7.3.1.Шувууг устгалд хамруулсан тухай бүртгэл, баримт бичигт малын эмч, устгалын комисс болон зайлшгүй шаардлагаар устгалд хамрагдсан аж ахуйн нэгжийн менежер, иргэн гарын үсгээ зурж баталгаажуулан хадгална.

НАЙМ.СҮРЭГТ НӨХӨН СЭЛБЭЛТ ХИЙХ АРГАЧЛАЛ.

А. Шувууны үйлдвэрлэл эрхлэгчид сүрэг нөхөн сэлбэлтийн талаарх албан ёсны хүсэлтээ Мал эмнэлгийн байгууллагад гаргах ба энэхүү баримт бичигт устгагдсан шувууны төрөл, нас, хүйс, тоог тодорхой бичсэн албан ёсны устгалын актыг хавсаргасан байна.

Б. Орон нутгийн Засаг захиргааны байгууллага мал эмнэлгийн байгууллага өвчнийг бүрэн устгасан, хорио цээрийн дэглэм цуцалснаас хойш 21 хоногийн дараа сүрэг нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөө гаргана.

8.1.Нөхөн сэлбэлт хийх нөхцөлүүд

8.1.1.Орон нутгийн Мал эмнэлгийн байгууллага эрхэлж буй шувууны үйлдвэрлэлийн талаар тодорхой мэдээлэл, бүртгэлтэй байх;

8.1.2.Зөвшөөрөгдсөн газарт нөхөн сэлбэлт хийх;

8.1.3.Халдваргүйтгэлийн зааврыг дагаж мөрдөх;

8.1.4.Эрүүл мэндийн гэрчилгээтэй, зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээс нэг хоногийн настай дэгдээхэй худалдан авах;

8.1.5.Өвчтэй шувуу болон сэг зэмийг зарж борлуулахгүй байх;

8.1.6.Зөвхөн уураар утсаны дараа шинжилгээнд хамрагдаж аюулгүй болох нь тогтоогдсон өндгийг худалдаалах;

8.1.7.Зөвхөн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлтэйгээр сүрэг нөхөн сэлбэх зорилгооор шилжилт хөдөлгөөн хийх;

8.1.8.Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллах;

8.1.9.Өвчний сэжигтэй тохиолдол гарвал тухай бүрд нь мэдээлэх;

8.1.10.Сүрэг нөхөн сэлбэх үйл ажиллагаанд орон нутгийн мал эмнэлгийн байгууллага, хяналтын алба хяналт тавих;

8.1.11.Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх;

8.1.12.Сүрэг нөхөн сэлбэлт хийсэн тухай бүртгэлийн хуулбарыг хадгалах;

ЕС.ШУВУУ, ШУВУУНЫ ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУДАЛДАА, ТҮҮНИЙГ ЭРХЛЭГЧДЭД ХАНДСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА.

Амьд шувуу, шувууны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдаа эрхлэгч нь Мал эмнэлгийн байгууллагад заавал бүртгүүлсэн байна. Худалдах болон худалдан авч байгаа бүх төрлийн шувуу нь эрүүл мэндийн гэрчилгээтэй байвал зохино. Доорх шаардлагыг хангасан тохиолдолд худалдаа эрхлэхийг зөвшөөрнө. Үүнд:

9.1.Өвчтэй ба үхсэн шувууны мах худалдах ба түгээхгүй байх;

9.2.Эрүүл мэндийн гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхой бус шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх;

9.3.Өндгийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд савлах, тээвэрлэх, түгээх, хадгалах, худалдаалах;

9.4.Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа хувийн эрүүл ахуйн дэглэмд тавигдах шаардлага, нөхцөлийг хангасан байх;

9.5.Шувууны махыг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд савлах, тээвэрлэх, түгээх, хадгалах, худалдаалах;

9.6.Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүнийг савлах, худалдаалах үед бээлий хэрэглэх;

9.7.Шувууны гаралтай бүтээгдэхүүнд ямар нэг өвчний сэжиг илэрсэн тохиолдолд орон нутгийн мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх;

9.8.Худалдаа эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй байх;

АРАВ.БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ.

1.0.1.Өвчний голомтод ажиллах багийн гишүүд биоаюулгүй байдлыг хангах, өөрсдийн хийж гүйцэтгэх ажлыг ухамсарлах ёстой.

10.2.Онцгой нөхцөл байдлын үед баг тус бүрийн гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааг дараах хүснэгтэд багтаасан. Үүнд:

"Цэвэр орчинд" ажиллах баг

"Бохир орчинд" ажиллах баг

Тандалтын баг

Устгал хийх баг

Оношилгооны баг

Булшлах баг

Тархвар судлалын баг

Цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх баг

Биоаюулгүй байдлыг хангах баг

Нөхөн олговор олгох ажлын хэсэг

10.3.Эдгээр багт орж ажиллах мэргэжлийн хүмүүс нь албан ёсоор томилогдож, батлагдсан, тогтвортой байх, вирус тархаж эхлэх үед шаардлагатай арга хэмжээг хамтран хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү зөвлөмжийн 10 дахь хэсэгт заасан өвөрмөц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

10.4.Өвчний голомтод орж ажиллах багийн гишүүд нь хүн нэг бүрийн ХХХ-ыг өмсөх, тайлах, бусад техник хэрэгслийг ашиглах сургалтад хамрагдсан байвал зохино.

10.5.Штабт ажиллаж байгаа хүмүүс нь биоаюулгүйн доорх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

а. Хэрвээ шаардлагатай бол резинэн гутал өмсөнө. Гутлыг зөвхөн зориулалтын дагуу ашиглана. Тухайн шувууны аж ахуйд гадны хүмүүс болон ажиллагсад ороход сольж өмсдөг гутлыг хэрэглэж байх нь биоаюулгүй байдлын нэг чухал арга хэмжээ болно.

б. Ажиллах үедээ хэрэглэсэн резинэн гутлыг багс, щётка ашиглан цэвэрлэж, сайтар угаагаад аж ахуйд орохын өмнө буюу гарахдаа халдваргүйтгэгч уусмалаар шүршинэ.

в. Шувуу, шувууны гаралтай бүтээгдэхүүн, эд, эрхтэн, сангастай харьцахдаа ХХХ, маск, малгай, бээлий г.м нэг удаагийн өмсгөл хэрэглэнэ. Тухайн өвчин гарсан голомтод ажиллаж байгаа ажилтнууд өдөрт 3 удаа хүн нэг бүрийн ХХХ-ыг өмсөж хэрэглэхээр тооцож урьдчилан бэлтгэсэн байна. Өмсөж хэрэглэсэн хүн нэг бүрийн ХХХ-ыг 2 давхар гялгар уутанд хийж устгана.

г. Халдвартай байранд орохын өмнө болон ажил дууссаны дараа гарахдаа савантай усаар гараа сайтар угаана. Халдвартай байр, сэжигтэй бүс, голомтод ажиллахдаа тухайн ажилтан үнэт эдлэл, бөгж, зүүлт зэргийг зүүхгүй.

д. Хэрвээ боломжтой бол автомашиныг халдвар дамжуулхаас сэргийлэхийн тулд халдваргүйтгэгч уусмал бүхий ваннаар дамжуулан гаргана.

е. Өдөрт нэг удаа тээврийн хэрэгслийн дугуйны дотор талыг цэвэрлэж, халдваргүйтгэнэ. Автомашины дугуй, хаймран дугуй, шалавч (плитан шалан дээр байрлуулдаг резинэн шалавч) зэргийг сайтар угааж цэвэрлэнэ.

ё. Хэрвээ боломжтой бол өмссөн нэг удаагийн гутал, хувцас, бээлий зэргийг ажилласан байрандаа орхиж тэнд нь устгана. Хэрвээ боломжгүй бол 2 давхар гялгар уутанд хийж, булах буюу шатаах газар руу шилжүүлнэ.

ж. Вирусээр бохирдсон газарт ашигласан тоног төхөөрөмжийг цэвэрлэж, халдваргүйтгэнэ. Мал, амьтны байранд тэжээх, арчлах, устгал хийхэд ашиглаж байсан вирусээр бохирдсон тоног хэрэгслийг дахин ашиглах бол сайтар угааж цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

з. Цэвэр болон бохир хувцас, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийг тус тусад нь хадгална.

10.6.Хэрвээ та өвчтэй буюу үхсэн шувуу, вирусээр бохирдсон бүтээгдэхүүнтэй харьцсан бол өөрийгөө “вирусээр бохирдсон буюу халдвар тараагч” гэж үзнэ. Иймээс та биоаюулгүй ажиллагааны дэглэм сахиж, голомтод ажилласнаас хойш 24 цагийн турш ямар нэгэн шувууны аж ахуйд ажиллах, шувууны гаралтай бүтээгдэхүүн худалдаалах зах, айл өрхөд очихгүй байх үүрэг хүлээнэ.

10.7.Тухайн бүсэд байгаа шувууны аж ахуйд халдвар алдахаас сэргийлж доорх арга хэмжээ авна. Үүнд:

а. Нэг удаагийн өмсгөлийг сольж өмсөх, хэрэглэх

б. Автомашиныг сайтар угааж цэвэрлэн, халдваргүйтгэх

в. Гэртээ эрүүл ахуйн дэглэмийг сахиж чанд мөрдөх.

г. Бохир орчинд ажиллахад хэрэглэсэн хувцсыг тайлан, гутлыг сайтар угааж цэвэрлэн, тоног төхөөрөмжийг халдваргүйтгэнэ.

д. Ажил дууссаны дараа халдвараас хамгаалах, бусдад дамжуулахаас сэргийлэх үүднээс ажилтнууд халуун усанд орно.

е. Халдвартай газар, байранд ажиллахын өмнө ажилд шаардлагатай хүрэлцэхүйц хүн нэг бүрийн ХХХ, халдваргүйтгэгч бодис, бусад материалын нөөцийг бүрдүүлнэ.

10.8.Өвчинтэй тэмцэх ажилд оролцож байгаа бүх ажилтнууд доорх хувцас, хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Үүнд:

а. Нэг удаагийн хамгаалах хувцас

б. Резинэн гутал, сандал, улавч, гадуур өмсөх углааш;

в. Хамгаалах нүдний шил

г. Бээлий (гадна болон дотуур өмсөх бээлий)

д. Нэг удаагийн маск (N95)

е. Нэг удаагийн малгай

10.8.1.Халдвартай газар ажиллаж байхдаа шаардлагагүй бол гар утас хэрэглэхгүй. Гар утас хэрэглэсэн тохиолдолд ажил дууссаны дараа сайтар цэвэрлэн, халдваргүйтгэнэ.

10.8.2.Өвчилсөн шувуу хадгалж байгаа байрны орох, гарах хаалганд халдваргүйтгэгч уусмал бүхий хөл ванн эсвэл дэвсгэр байрлуулна.

АРВАН НЭГ.ШИНЖЛЭГДЭХҮҮН ЦУГЛУУЛАХ, САВЛАХ, ИЛГЭЭХ АРГАЧЛАЛ.

11.1.Шинжлэгдэхүүн авах, илгээх

11.1.1.Зөвхөн албан ёсны эрх бүхий малын эмч сорьц авч лабораторит илгээнэ.

11.1.2.Бүх сорьцыг цуглуулснаас хойш 24 цагийн дотор хүйтэн хэлхээний нөхцөл хангасан савалгаатайгаар оношилгооны лабораторит хүргүүлнэ. Хэрвээ арчдас эсвэл цусны сорьцыг нийтийн тээврээр (онгоц, шуудан, хот хоорондын тээвэр г.м) тээвэрлэх бол албан ёсны зөвшөөрөл авч, “Хагарах аюултай: лабораторит илгээж байгаа сорьц” гэсэн тусгай тэмдгийг савласан хайрцагны гадна талд ба хаяг дээр давхар наана.

11.2.Шинжлэгдэхүүн авах аж ахуй

а. Шувууны том аж ахуй

б. Жижиг аж ахуй

в. Өрхийн аж ахуй

11.3.Шинжлэгдэхүүн авах: Шувуунаас дараах 3 төрлийн сорьц авна. Үүнд:

11.3.1.цагаан мөгөөрсөн хоолой болон хойд сүвний арчдас

11.3.2.цус

11.3.3.бүтэн шувуу эсвэл эд, эрхтэн

11.4.Цагаан мөгөөрсөн хоолой болон хойд сүвний арчдас авах

Сэжигтэй шувууны ферм эсвэл өрхийн аж ахуйгаас үхээд удаагүй байгаа 5 эсвэл өвчтэй гэж үзсэн 30 шувуунаас цагаан мөгөөрсөн хоолой болон хойд сүвний арчдасыг сорьц болгон авна. Хэрвээ үхсэн шувууг бүтнээр нь лабораторид илгээх бол тэр нь үхээд 24 цагаас хэтрээгүй байвал зохино. Шинжлэгдэхүүнийг дараах аргачлалаар авна. Үүнд шаардлагатай материал

11.4.1.Фосфатын давсны уусмал. Давсыг шахмал байдлаар урьдчилан бэлтгэсэн байхаас гадна хэрэгцээтэй үед нэрмэл усанд уусгаж хэрэглэнэ.

11.4.2.ариун хөвөн бойтуур

11.4.3.ус үл нэвтрэх гялгар уут

11.4.4.мөс

11.4.5.лабораторид сорьц илгээх хуудас

11.4.6.Сорьц хаяглах цавуутай цаас, харандаа

11.5.Шинжлэгдэхүүн цуглуулах аргачлал

Сорьц авахдаа ариун хөвөн бойтуур ашиглана. Цагаан мөгөөрсөн хоолой, хойд сүвний арчдасыг тус тусад нь авна. Мөгөөрсөн хоолойн болон хойд сүвний арчдас тус бүр 5-ыг авч хуванцар цодонд хийж сайтар битүүмжилнэ. Цодон тус бүрийн гадна талд шувуу ба сорьцын нэр, авсан огноо, хаяг г.м мэдээллийг багтаасан хаяг наана.

11.7.Цусны сорьц: Шувууны далавчин дор орших вен судаснаас өвөрмөц эсрэгбием илрүүлэх зорилгоор цус авна.

Шаардлагатай зүйлс:

а. 22 номерын зүү

б. Жижиг хуванцар цодон

в.Ус үл нэвтрэх гялгар уут

г. Мөс

д. Лабораторит сорьц илгээх хүснэгт

е. Сорьц хаяглах харандаа, цавуутай цаас

11.8.Шинжлэгдэхүүн авах аргачлал: Цус авсан хуруу шилийг 10 минутын турш хөдөлгөөнгүй байлгана. Дараа нь ийлдсийг цуглуулан авч хуванцар жижиг цодонд шилжүүлэн савлаж, сайтар таглана. Нэг аж ахуйн эсвэл нэг шувууны байрнаас авсан сорьцыг тус тусад нь савлаж гялгар уутанд хийнэ. Сорьцыг лабораторит илгээх хүртэл харанхуй, 4-7 хэмийн буюу сэрүүн газарт түр хадгална. Ихэвчлэн жижиг аж ахуйгаас 30, том аж ахуй ба шувуу худалдаалах захаас 60 хүртэлх тооны сорьц авна.

11.9.Үхсэн шувуу илгээх: Үхээд 24 цагаас хэтрээгүй байгаа 5 эсвэл зориуд нядалсан 5 шувууг лабораторит илгээнэ. Шувууг бүтнээр нь гялгар уутанд хийж, шингэн гоожихоос сэргийлэн 2-3 давхар уутанд хийж 4-7 хэмийн сэрүүн нөхцөлд түр хадгална. Гялгар уутны гадна талыг халдваргүйтгэлийн уусмалаар сайтар шүршинэ. Харин амьд шувууг эзэн нь сорьц болгон лабораторит явуулах нь биоаюулгүй байдлын зарчимд нийцэхгүй.

11.9.1.Шаардлагатай хэрэгсэл:

а. Ус үл нэвтрэх гялгар уут

б. Мөс

в. Лабораторид сорьц илгээх хүснэгт

г. Сорьцын хаяг, мэдээлэл бичих харандаа

11.10.Эсрэгтөрөгч илрүүлэх түргэвчилсэн оношлуур

11.10.1Томуугийн А хүрээ болон H5 дэд хэвшлийг ялгаварлах түргэн тестийн цомгийг орон нутгийн мал эмнэлгийн лаборатори, бүсийн эсвэл үндэсний хэмжээний лабораторит зааврын дагуу хэрэглэнэ. Орон нутгийн мал эмнэлгийн лабораторийн ажилтнууд түргэн оношлуурыг хэрхэн ашиглах талаар тусгайлсан сургалтад хамрагдсан байна. Оношлуурын багцыг ашиглан сорьц авахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

11.10.2.Шувууны аж ахуйгаас сорьц авахдаа тухайн аж ахуйг 10% -ын халдварлалттай, 95% -ын магадлалтай илрүүлэх шаардлага хангах зорилгоор дээд тал нь 30 хүртэл тооны өвчтэй шувуунаас, сорьц авна.

11.11.Халдварын голомтод ажиллах, сорьц авах, шинжилгээ хийх, халдваргүйтгэл хийхэд ашиглах биоаюулгүй ажиллагааг хангасан багцууд

Хүн нэг бүрийн ХХХ-ны багц нь бүх хэсгүүдийг багтаасан гялгар уутнаас (ойролцоогоор 12 х 12 инч) бүрдэх, нэг удаа 2 цагийн турш өмсөж хэрэглэх зориулалттай ба тус бүр нь 0.5 кг жинтэй. Багц бүр нь хүн болон мал эмнэлгийн ажилтнууд хэрэглэх зориулалттай бөгөөд дараах зүйлүүдээс бүрдэнэ. Үүнд:

а. Маск N-95

б. Арьс хамгаалах, нэг удаа ашиглах өмд, цамц, гутал бүхий багц

в. Дотор талд өмсдөг винил бээлий (4 mil)

г. Гадна талд өмсдөг нитрил бээлий (4-11 mil)

д. Гутлын гадуур өмсдөг нэг удаагийн улавч

е. Ус үл шингээгч хормогч

ё. Хамгаалалт бүхий нүдний шил

ж. Гар ариутгах зориулалт бүхий 4 ширхэг изопропилын спирт шингээсэн тампон

з. Хатуу гадаргуутай хэсгийг арчих дөрвөн хэсгээс тогтсон нэг багц тампон

и. Хог хаягдал хийх уут нэг ширхэг (нэг удаагийн зориулалт бүхий бохирдсон зүйлийг агуулагч)

й. ХХХ-ын багцыг ашиглах зааварчилгаа

11.12.Халдваргүйтгэгч багц

Халдваргүйтгэлийн багц нь 2 хайрцаг, 80 кг жинтэй бөгөөд 0.5 куб/метр зай эзэлнэ. Энэхүү багц нь дараахь хэсгээс тогтоно. Үүнд:

а. Хос, хүн нэг бүрийн халдвар хамгааллын хувцас (ХХХ)-ны багц

б. 2.25 галлон буюу 10 л багтаамжтай автомакс нэг ширхэг

в. Виркон С халдваргүйтгэгч бодис 5 кг-аар савласан нэг ширхэг, (1%-иар тооцож хэрэглэх ба нэг литр уусмал бэлтгэхэд 10 гр шаардагдана. Энэхүү 5 кг виркон 500 литр халдваргүйтгэгч уусмал бэлтгэхэд хүрэлцэнэ.

г. 4 ширхэг угаалга хийх щётка

д. 5 галлон буюу 20 л багтаамжтай, тагтай сав 2 ширхэг

е. Сав нэг ширхэг

ё. Саван 4 ширхэг

ж. Нэг ширхэг угаалтуур

з. Хошуувч нэг ширхэг

11.13.Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах багц

Лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулах багц нь өвчин гарсан үед үндэсний болон олон улсын лавлагаа лабораторит шинжилгээнд зориулан сорьц цуглуулах, баглаж боох, илгээхэд шаардлагатай багаж, хэрэгслэлийн цогц бүрдэл юм. Энэхүү багц нь 3 хайрцаг бүрдэл болно. Үүнд:

а. Хүн нэг бүрийн ХХХ-ны 4 багц

ж. Нэг ширхэг канистер

б. Хайч 4 ширхэг

з. Ерөнхий мэс заслын хайч 5 ширхэг

в. Хямсаа 4 ширхэг

и. Сорьц тээвэрлэхэд хэрэглэдэг мөс

г. Becton Dickinson Directigen EZ Flu A+B оношилгооны цомог (30 шувууны сорьц)* нэг ширхэг

й. Сорьц савлах, хаяглах, тээвэрлэх зориулалт бүхиы сав

д. Synbiotics Avian lnfluenza Type A Antigen оношилгооны цомог (30 шувууны сорьц)* нэг ширхэг

к. Safe-T-Pak мөс нэг ширхэг

е. Becton Dickinson вирус тээвэрлэх орчин (лабораторийн анализ хийх зориулалттай)

  1.   12 ширхэг аммони нитрат бүхий хөлдөөгч багц

ё. Сорьц цуглуулах зориулалт бүхий ариун шингэн, хуруу шил, тампон, уут, Ziploc зүсэгч /сахлын хутга/ бүхий иж бүрдэл нэг ширхэг

м. 1 ширхэг шилний харандаа

н. 1 ширхэг наалт бүхий хаяг

 

Резин тууз

о. Багцыг шалгадаг нэг цомог зэрэг байна