A

A

A

Бүлэг: 1979

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын

2019 оны А/181, А/458 дугаар

хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

 

Хаалтын менежментийн төлөвлөгөөнд хавсаргах баримт бичиг

 

1

Хүсэлт

2

Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар

3

Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар

4

Техник, эдийн засгийн үндэслэл (сүүлчийн хүчин төгөлдөр)

5

Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ

(сүүлчийн хүчин төгөлдөр)

6

Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

(жил бүрийн батлагдсан гарын үсэг бүхий хуудасны хуулбарууд)

7

Уулын ажлын төлөвлөгөө

(жил бүрийн батлагдсан гарын үсэг бүхий хуудасны хуулбарууд)

8

Ус ашиглах гэрээ

9

Газар ашиглах гэрээ

10

Орон нутагтай хамтран ажиллах гэрээ

11

Татварын газрын тодорхойлолт

12

Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт

13

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ

14

Ашиглах газрын хөрсний зураг

15

Ашиглах газрын ургамалжилтын зураг

16

Эвдрэлд өртөх газрын гадаргуугийн дэвсгэр зураг

17

Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ерөнхий төлөвлөлтийн зураг

18

Ашиглаж дууссаны дараа үүсэх уурхайн ухашны ул ба хажуу, гадаргуугийн дэвсгэр зураг, автозамын схем ба тайлбарууд

19

Чулуулгийн шилжилт, хөдөлгөөний зураглал

(нөхөн сэргээлтийн ажлын ба газар шорооны ажил явагдах хэсгүүдийн зааг хязгаар, хэмжээ, хэрэглэх техникүүд тусгах ба хүснэгт тайлбар)

21

Шимт хөрс, зарим тохиолдолд шимлэг хөрсийг оролцуулан тарааж үе үүсгэх ажлын зохион байгуулалтын схем

(тараан тэгшлэх талбай, хэсэг, ажлын хэмжээ, үеийн зузаан, хийх ажлын хугацаа, шимт хөрсний агуулахууд, тэдгээрийн шинж чанар хэмжээ, хуваарилалтыг тусгасан зураг, хүснэгт)

22

Ус зайлуулах, уснаас хамгаалах суваг, шуудуу, авто замын схем

(сувгийн хэмжээсүүд, хөндлөн огтлол, холболтын схем, дагуу налуу)

23

Уурхайн хаалтаар нөхөн сэргээх талбайнуудад явуулах ажлын календарьчилсан график

24

Далд уурхайд ашиглаж дууссаны дараах тэсэлгээгээр нурааж бэлтгэх, чигжээсээр дүүргэлт хийх, усаар дүүргэх, тусгай нэмэлт бэхлэлт хийх, хэвээр нь орхих малталтуудын дэлгэрэнгүй зураг

25

Хаагдах уурхайд гарч болзошгүй (хагарал, суулт, гулсалт, нуралт гэх мэт) эвдрэлийн бүсийн заагийг тусгасан дэвсгэр ба зүсэлт зураг

26

Үлдэгдэл нөөц, таамнал нөөцийн холбогдолтой дэвсгэр зураг, зүсэлтүүд

27

Техникийн нөхөн сэргээлт хийх талбайн дэлгэрэнгүй зураг

(календарийн жилээр)

28

Биологийн нөхөн сэргээлт хийх талбайн дэлгэрэнгүй зураг

(календарийн жилээр)

 

* Хавсралт зургууд нь уул уурхайн зургийн (MNS 6302 -1, MNS 6302 -2, MNS 6302 -3, MNS 6302 -4, MNS 6302 -5, MNS 6302 -6, MNS 6302 -7, MNS 6302 -8) стандартуудын мөрдлөгийг хангасан байна.