A

A

A

Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын

2019 оны 11. сарын 15-ны өдрийн

А/513 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

"Мэргэшлийн зэргийн гэрчилгээний загвар"

1.Эмнэлгийн мэргэжилтний “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” мэргэшлийн зэргийн гэрчилгээг ижил хэмжээ, загвараар хийнэ.

2.Гэрчилгээний хуудас, бичвэр нь мэргэшлийн зэрэг тус бүрээр ялгаатай байна. “Ахлах” мэргэшлийн зэргийн гэрчилгээ шар, “Тэргүүлэх” мэргэшлийн зэргийн гэрчилгээ цэнхэр, “Зөвлөх” мэргэшлийн зэргийн гэрчилгээ ногоон өнгөтэй байна.  

3.Гэрчилгээ зүүн дээд хэсэгт Эрүүл мэндийн яамны бэлгэдэл, баруун дээд хэсэгт мэргэшлийн нийгэмлэг, холбооны бэлэгдлийг тус тус байрлуулж, түүний дор "АХЛАХ ЗЭРГИЙН МЭРГЭШЛИЙН ГЭРЧИЛГЭЭ" эсхүл “ТЭРГҮҮЛЭХ ЗЭРГИЙН МЭРГЭШЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” эсхүл “ЗӨВЛӨХ ЗЭРГИЙН МЭРГЭШЛИЙН ГЭРЧИЛГЭЭ” гэж бичиж бүртгэлийн дугаар бичих зай үлдээсэн байна. Дугаарыг дараах дарааллаар бичнэ:

          Тухайн мэргэшлийн зэрэг олгосон мэргэжил, үндсэн, төрөлжсөн мэргэшлийн сургалтын индекс/Мэргэшлийн зэргийн шалгалт зохион байгуулсан он/тухайн мэргэшлийн чиглэлээр тухайн онд мэргэшлийн зэрэг олгосон хэд дэх/Монгол Улсын тухайн мэргэшлийн чиглэлээр мэргэшлийн зэрэг олгосон хэд дэх мэргэжилтэн.

Тухайлбал: Дотрын анагаах ухаан судлал/2019/ /05/155 гэж бичсэнийг:

Дотрын анагаах ухаан судлал - Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан үндсэн ба төрөлжсөн мэргэшлийн индексийн дагуу бичнэ (мэргэжлийн тухайд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO)-ын Боловсролын олон улсын стандарт ангилал болон Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан мэргэжлийн индексийн дагуу бичнэ)

                                    2019 - Мэргэшлийн зэрэг олгосон он

05 - 2019 оны "Дотрын анагаах судлал"-ын  чиглэлээр “Ахлах” зэрэг олгосон 5 дах хүний их эмч

155 - Монгол Улсын “Дотрын анагаах ухаан судлал"-ын чиглэлээр “Ахлах” зэрэг олгосон 155 дах хүний их эмч гэж тайлж уншина.

4.Гэрчилгээний хуудаст эмнэлгийн мэргэжилтний ургийн овог, эцэг/эхийн нэр, өөрийн нэр, мэргэшлийн зэрэг олгох тухай шийдвэрийн нэр, огноо, мэргэшлийн зэргийн шатлал, чиглэл, хүчинтэй хугацааг бичиж, дараах албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулан тамга дарагдсан байна:

  • ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД /эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр, гарын үсэг, тамга/
  • Мэргэжлийн нийгэмлэг, холбооны дарга/тэргүүн /эцэг/эхийн нэрийн эхний үсэг, өөрийн нэр, гарын үсэг, тамга/

5.Гэрчилгээний доод хэсэгт олгосон огноог бичнэ.

 (Загварыг хавсаргав)