- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАДААДААС 2003 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2003 оны 268 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАДААДААС 2003 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2003 оны 268 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 2
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагад 2003 онд хөдөлмөр эрхлүүлэхээр гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг хавсралт ёсоор баталсугай.
2. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд энэ тогтоолын хавсралтад заасан хувийг баримталж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
3. Гадаадын төрийн бус, хүмүүнлэгийн тусламжийн, гадаад хэл дагнасан боловсролын болон шинжлэх ухааны байгууллагад хөдөлмөр эрхлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 70 хүртэл, дотоодын төрийн бус болон боловсролын байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хүртэл хувиар тус тус тогтоосугай.
4. Хавсралтад заагдаагүй салбарт гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувиар тогтоосугай.
5. 2003 онд гадаадын хөрөнгө оруулалтын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хамаарах 100 хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх эрхийг хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллагад олгосугай.
6. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, улсын хэмжээний зам, барилга байгууламж барихад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнтэй холбоотой асуудлыг энэ тогтоолын дагуу шийдвэрлэх боломжгүй бол тухай бүр Засгийн газарт танилцуулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаярт даалгасугай.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 287 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
