A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2019 оны 484 дүгээр
  тогтоолын хавсралт

 

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ
НЭМЭГДҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Бага Хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтална.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэн хамаарна.

Гурав. Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх иргэний
            мэдээллийг шалган бүртгэж, тэтгэврийг
          нэмэгдүүлэн тогтоох

3.1. Нийгмийн даатгалын байгууллага нь Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн дагуу тэтгэвэр нь нэмэгдэх иргэдийн мэдээллийг тэтгэвэр авагчийн хувийн хэрэгт үндэслэн шалган баталгаажуулж, нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ. 

3.2  Нийгмийн даатгалын байгууллага нь энэ журмын 3.1-д заасны дагуу шалгаж бүртгэсэн иргэний сарын тэтгэврийн хэмжээг 50000 (тавин мянган) төгрөгөөр нэмэгдүүлэн тогтооно.

Дөрөв. Бусад

4.1. Энэ журмын хэрэгжилтэд Нийгмийн даатгалын төв байгууллага хяналт тавьж, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана. 

4.2. Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль, энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


-----о0о-----