- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн Маягт ТТ-16-г нөхөх заавар
ТЕГ-ын даргын 2019 оны 12 дугаар сарын12-ны
өдрийн 230 дугаар тушаалын 3 дугаар хавсралт
Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн
Маягт ТТ-16-г нөхөх заавар
Сум дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн тайланг энэхүү маягтаар дараа оны 01 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албанд гаргаж ирүүлнэ.
1.Тайлангийн маягт нь 3 үндсэн хэсэгтэй бөгөөд “А” хэсэг нь тухайн төлбөр төлөгчийн талаархи нийтлэг мэдээлэл, “Б” хэсэгт төлбөр ногдуулалтын тооцоолол, “В” хэсэг нь тайлант хугацааны байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалтын тооцоолол гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
2.Төлбөр ногдох байгалийн ургамал /багана-1/ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу тодорхойлогдоно.
3.Хэмжих нэгж /багана 3/ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу тодорхойлогдоно.
4.Маягтын 4-р баганад хуульд заасан төлбөр ногдох ургамлын төрөл, төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи эдийн засгийн үнэлгээний хувийн дээд ба доод хязгаарт багтаан мөнгөн дүнгээр тухайн сум дүүргийн ИТХ-аас тогтоосон хэмжээг тавина.
5.Нийт төлбөр төлөгчийн тоог 5-р баганад тавих ба энэ дүн хавсралт мэдээгээр бөглөгдсөн төлбөр төлөгчийн давхардаагүй тоотой тэнцүү байна.
6.Ашигласан ургамлыг кг-аар хэмжих ба 6-р баганад нийт ашигласан хэмжээг тавина. Энэ дүн нь хавсралт мэдээний 10, 16, 22-р баганын дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
7.Ногдуулсан төлбөрийн дүн /багана 7/ нь хавсралт мэдээний 11, 17, 23-р баганын дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
8.Маягтын 8-р баганад нийт чөлөөлөгдсөн төлбөрийн дүнг тавих ба энэ нь хавсралт мэдээний 12, 18, 24-р багануудын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
9.Маягтын 9-р баганад нийт хөнгөлөгдсөн төлбөрийн дүнг тавих ба энэ нь хавсралт мэдээний 13, 19, 25-р багануудын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
10.Нийт төлбөл зохих төлбөрийн /10-р багана/ дүнг 7-р баганын нийт дүнгээс 8, 9-р баганын дүнг хасаж тооцож гаргана. Энэ дүн хавсралт мэдээний 14, 20, 25-р баганын нийт дүнгийн нийлбэртэй тэнцүү байна.
Текст томруулах
A
A
A