- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
Барилга, хот байгуулалтын сайд, Үндэсний Статистикийн Хорооны даргын
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 206, /А/184 дүгээр
хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ
БАРИЛГЫН АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 20 ... ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ / ЖИЛИЙН ЭЦСИЙН МЭДЭЭ (З-БА-1) –НИЙ МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
I. ХАЯГИЙН ХЭСЭГ
Хаягийн хэсэг нь гүйцэтгэгч ААНБ, захиалагч ААНБ / иргэний мэдээллийн хэсэгтэй байна.
ААНБ /иргэний нэр: Тухайн ААНБ/ иргэний оноосон нэрийг бичнэ. Хэрэв захиалагч нь иргэн бол тухайн иргэний овог, нэрийг бүтэн бичнэ.
Регистрийн дугаар: Тухайн ААНБ / иргэний албан ёсны регистрийн дугаарыг бичнэ.
ААНБ /иргэний байршил: ААНБ/ иргэний харьяалагдах аймаг, нийслэл, сум, дүүргийн нэр, дугаар, холбоо барих утасны дугаарыг бичнэ. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны кодыг хавсралт 1-ээс харна уу.
Хариуцлагын хэлбэр: ААНБ-ын хариуцлагын хэлбэрийн нэр, кодыг дараах ангиллын дагуу нөхнө. Захиалагч иргэний хувьд хариуцлагын хэлбэрийг бусад буюу 80 кодоор нөхнө. Хариуцлагын хэлбэр нь:
- Хувьцаат компани -10
- Хязгаарлагдмал хариуцлагатай компани - 11
- Бүх гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 20
- Зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөл - 21
- Хоршоо - 30
- Төрийн өмчит үйлдвэрийн газар - 40
- Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар - 41
- Төсөвт байгууллага - 60
- Төрийн бус байгууллага - 70
- Сан - 71
- Бусад - 80 гэж нөхнө.
Өмчийн хэлбэр: Өмчийн хэлбэр нь хамтарсан ААНБ-ын хувьд өмчийн эзлэх хувийг нөхөх бөгөөд хэрэв төрийн хамтарсан бол төрийн өмчийн эзлэх хувийг, орон нутгийн хамтарсан бол орон нутгийн өмчийн эзлэх хувийг, хувийн хамтарсан бол гадаадын өмчийн эзлэх хувийг тус тус нөхнө. Өмчийн хэлбэр нь :
- Төрийн өмчийн - 11
- Төрийн өмчийн оролцоотой - 12
- Төрийн хамтарсан - 13
- Орон нутгийн өмчийн - 31
- Орон нутгийн өмчийн оролцоотой - 32
- Орон нутгийн хамтарсан - 33
- Хувийн Монгол Улсын - 21
- Хувийн гадаадтай хамтарсан - 22
- Гадаад улсын - 23 гэж нөхнө.
Үйл ажиллагааны чиглэл: Тухайн ААНБ-ын үйл ажиллагааны чиглэлийг нөхөхдөө эдийн засгийн үйл ажиллагааны стандарт ангиллын дагуу дэлгэрэнгүй тодорхой нөхнө. Жишээ нь: Иргэний зориулалттай барилга байгууламжийн угсралтын үйл ажиллагаа гэх мэт
Yйл ажиллагааны чиглэлийн кодыг 5 оронгийн түвшинд “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал” (ISIC-4.0) дагуу нөхнө.
II. БАРИЛГЫН АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ
Олон төрлийн зориулалтаар шинээр буюу өргөтгөл, шинэчлэл хийх,нэгдсэн зураг төслөөр баригдах хэд хэдэн барилга байвал түүнийг "БАРИЛГА БАЙГУУЛАМЖ" гэнэ.
Мөрийн дугаар 1-3: Тухайн барилга байгууламж, объектын баригдаж байгаа аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нэр, кодыг бичнэ.
Мөрийн дугаар 4: Тухайн барилга байгууламж, объектын, ажлын нэрийг дэлгэрэнгүй бичнэ. Тухайлбал: Цагдаагийн гудамж Жоби үйлчилгээний төвийн зүүн талд, 64 айлын үйлчилгээний төвтэй орон сууцны барилга гэх мэт байршил, хүчин чадлыг нь тодорхой бичнэ.
Мөрийн дугаар 5: Объектын дугаарыг ҮСХ-оос өгөгдсөн дугаараар нөхнө.
Мөрийн дугаар 6: Барилга байгууламж, объектын төрлийн нэрийг дэлгэрэнгүй бичиж, тохирох кодыг нөхнө.
Д/д |
Төрөл |
Код |
Ангилал |
Хэмжих нэгж |
---|---|---|---|---|
1 |
Орон сууцны барилга |
0101 |
Орон сууцны барилга |
айл, давхар |
2 |
0102 |
Орон сууцны барилга, үйлчилгээтэй |
айл, давхар |
|
3 |
0103 |
Орон сууцны барилга, гарааштай |
айл, давхар |
|
4 |
0104 |
Орон сууцны барилга, гарааш, үйлчилгээтэй |
айл, давхар |
|
5 |
0105 |
Амины орон сууц (хаус) |
айл, м2 |
|
6 |
0106 |
Нийтийн байр |
айл, м2 |
|
7 |
0107 |
Дотуур байр |
хүн, м2 |
|
8 |
Орон сууцны бус барилга |
0201 |
Үйлдвэрийн |
м2 |
9 |
0202 |
Худалдаа, үйлчилгээний |
м2 |
|
10 |
0203 |
Зочид буудал |
өрөөний тоо, м2 |
|
11 |
0204 |
Эмнэлэг |
орны тоо, м2 |
|
12 |
0205 |
Сүм хийд |
м2 |
|
13 |
0206 |
Цэцэрлэг |
хүүхдийн тоо, м2 |
|
14 |
0207 |
Сургууль |
хүүхдийн тоо, м2 |
|
15 |
0208 |
Соёлын |
суудлын тоо, м2 |
|
16 |
0209 |
Спорт, биеийн тамир |
суудлын тоо, м2 |
|
17 |
0210 |
Конторын |
м2 |
|
18 |
0211 |
Орон сууцны бус бусад барилга (агуулах, гарааш, бусад) |
м2 |
|
19 |
Инженерийн байгууламж |
0301 |
Эрчим хүчний |
кВт / уртааш м |
20 |
0302 |
Холбооны |
уртааш м |
|
21 |
0303 |
Дулааны |
уртааш м |
|
22 |
0304 |
Усан хангамж, ариутгах татуурга |
уртааш м |
|
23 |
0305 |
Усны барилга, байгууламж |
м3 |
|
24 |
0306 |
Төмөр зам |
уртааш км |
|
25 |
0307 |
Авто замын барилга, байгууламж |
уртааш км |
|
26 |
0309 |
Гүүр |
уртааш м |
|
27 |
0310 |
Тунелэн гарц |
уртааш м |
|
28 |
0311 |
Далан, суваг, шугам |
уртааш м |
|
29 |
0312 |
Далд уурхайн барилга, байгууламж |
уртааш км |
|
30 |
0313 |
Ил уурхайн барилга, байгууламж |
м2 / давхар |
|
31 |
0315 |
Шатахуун түгээх станц |
м3 |
|
32 |
0318 |
Бусад (бусад зам, талбайн ажил) |
мян.төг |
|
33 |
Их засвар |
0401 |
Орон сууцны барилгын их засвар |
мян.төг |
34 |
0402 |
Орон сууцны бус барилгын их засвар |
мян.төг |
|
35 |
0403 |
Инженерийн барилга, байгууламжийн их засвар |
мян.төг |
Мөрийн дугаар 7: Объектын өмчийн хэлбрийг дараах ангиллын дагуу нөхнө. Үүнд:
- Төрийн өмчийн - 1,
- Төрийн өмчит үйлдвэрийн газрын өмчийн - 2,
- Нийслэлийн өмчийн - 3,
- Орон нутгийн өмчийн - 4,
- Аж ахуйн нэгжийн - 5,
- Гадаадын өмчийн хамтарсан - 6,
- Гадаадын өмчийн - 7,
- Иргэний өмчийн - 8
- Бусад өмчийн - 9 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 8: Хөрөнгө оруулалтын эх үүсвэр: Тухайн барилга, байгууламжийн ажлын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нөхнө.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалт - 1,
- Нийслэлийн хөрөнгө оруулалт - 2,
- Орон нутгийн хөрөнгө оруулалт - 3,
- Гадаадын шууд хөрөнгө оруулалт - 4,
- Гадаадын зээл, тусламж - 5
- Банкны зээл - 6,
- Өөрийн хөрөнгө оруулалт - 7,
- Концессын хөрөнгө оруулалттай - 8,
- Бусад - 9 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 9: Тухайн барилга байгууламж, объектыг барьж эхэлсэн он, сар, өдрийг нөхнө.
Мөрийн дугаар 10: Барилга байгууламж, объектын хүчин чадлын биет хэмжээг тоогоор, хэмжих нэгжийг хүснэгтэд заасан нэгжээр нөхнө. Хэрэв тухайн барилга байгууламж, объектын хүчин чадлын хэмжих нэгж хүснэгтэд тусгагдаагүй бол хэмжих нэгжийг дэлгэрэнгүй нөхнө.
Мөрийн дугаар 11: Орон сууцны болон орон сууцны бус барилгын хувьд давхрын тоог нөхнө. Харин инженерийн байгууламжийн хувьд энэ мөр хамаарахгүй.
Барилгын давхарт газрын давхаргаас дээш бүх давхруудаас гадна давхрын хучилт нь газрын түвшнээс 2 метрээс дээш өндөрт байх техникийн, хучилтын, хаяавчийн болон зоорийн давхар орж тооцогдоно.
Мөрийн дугаар 12: Барилгын нийт талбайг барилгын зураг төсөвт батлагдсан хэмжээ буюу м2 (ханын дотор талын урт ба өргөний үржвэрийн нийлбэрээр)-аар бичнэ.
Мөрийн дугаар 13: Төсөвт өртгийг тухайн барилга байгууламж, объектын зураг төслийн баримт бичгийг үндэслэн тооцсон барилга байгууламж, объектыг барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэр дүнгээр бичнэ.
Мөрийн дугаар 14: Барилгын норм, норматив боловсруулах санд тайлант хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаас шимтгэл төлсөн дүнг, төлбөл зохих дүнгийн хамт нөхнө.
III. БАРИЛГА УГСРАЛТ, ИХ ЗАСВАРЫН АЖИЛ
Тухайн барилга угсралт, их засварын ажлын ажил эхэлснээс хойших, тайлант хугацааны гүйцэтгэлийг өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.
IV. АШИГЛАЛТАД ОРУУЛСАН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ОБЪЕКТ
Мөрийн дугаар 1: Тухайн барилга байгууламж, объектын барьж дууссан он, сар, өдрийг нөхнө.
Мөрийн дугаар 2: Зураг, төсөл боловсруулсан ААНБ-ын нэрийг нөхнө.
Мөрийн дугаар 3: Зураг, төсөл боловсруулсан ААНБ-ын регистрийн дугаарыг нөхнө.
Мөрийн дугаар 4: Тухайн барилга, байгууламж, объектын үндсэн хийцийн төрлийн тохирох кодыг нөхнө. Үүнд:
- Өрөгт бүтээц - 1,
- Бүрэн цутгамал - 2,
- Хагас цутгамал - 3,
- Төмөр хийц - 4,
- Бусад - 5 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 5: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тоноглол хийгдсэн эсэх талаар нөхнө.
Мөрийн дугаар 6: Сайжруулсан усан хангамжтай эсэх талаар нөхнө. Сайжруулсан усан хангамжтай бол тийм буюу 1, үгүй бол 2 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 7: Сайжруулсан ариун цэврийн байгууламжтэй эсэх талаар нөхнө. Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай бол тийм буюу 1, үгүй бол 2 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 8: Улсын комисс хүлээж авсан бол тийм - 1, үгүй - 2 кодыг нөхнө.
Мөрийн дугаар 9: Тухайн барилга байгууламж, объектыг ашиглалтад оруулсан комиссын акт, дүгнэлтийг үндэслэн бүртгэлийн дугаар олгосон огноог бичнэ.
Мөрийн дугаар 10: Тухайн барилга байгууламж, объектыг ашиглалтад оруулсан актын дугаарыг комиссын акт, дүгнэлтийг үндэслэн актын дугаарыг нөхнө.
Мөрийн дугаар 11: Тухайн барилга, байгууламж, объектыг барьж эхэлснээс хойш ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд барилга угсралт, их засварын ажилд зарцуулсан нийт зардлын хэмжээг нөхнө.
IV. АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН МЭДЭЭЛЭЛ
Баганын дугаар 1: ААНБ-ын үндсэн болон гэрээт, дотоод болон гадаад ажилтны тоог, ангиллын дагуу нөхнө.
Баганын дугаар 2: Удирдах албан тушаалд ажиллаж байгаа ажилтны тоог нөхнө. Удирдах ажилтанд дарга, захирал, дэд захирал, эрхлэгч, менежер зэрэг орно.
Баганын дугаар 3: Инженер, техникийн ажилтны тоог нөхнө. Инженер, техникийн ажилтанд архитектор, барилгын конструктор инженер, технологич инженер, усан хангамж, ариутгах татуургын инженер, халаалт, салхивчийн инженер, цахилгааны инженер, автоматикийн инженер, холбоо дохиоллын инженер, зургийн техникч зэрэг орно.
Баганын дугаар 4: Мэргэжилтэй ажилчны тоог нөхнө. Энд өрөгч, угсрагч, мужаан, гагнуурчин, засал чимэглэлчин, бетон арматурчин зэрэг барилгын чиглэлийн мэргэжилтэй ажилчин орно.
Баганын дугаар 5: Туслах ажилчны тоог нөхнө.
Баганын дугаар 6: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны тоог нөхнө.
Баганын дугаар 7: Барилгын ажилчдын хөдөлмөрийн багаж, ажлын хувцас, хэрэгсэлд зарцуулсан зардлын хэмжээг тайлант хугацааны эхнээс өссөн дүнгээр, мянган төгрөгөөр нөхнө.
Баганын дугаар 8: Барилгын талбай дахь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хангах зардлын хэмжээг мянган төгрөгөөр нөхнө.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Утас: 11-316304 11-320965
Факс: 11-320338
Цахим хаяг: www.barilga.gov.mn
Текст томруулах
A
A
A