- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2019 оны 02 дугаар тогтоолын хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ
НЭГ. Нийтлэг үндэслэл
Энэхүү журмын зорилго нь сумын нутаг дэвсгэрт бэлчээрийг зүй зохистой хуваарьтайгаар ашиглах, хамгаалах, сэргээх, бэлчээрийн даацад тохируулан орон нутагтаа мал өвөлжүүлэх, хаваржуулах бусад аймаг, сумдын малчдыг тус сумын нутагт оруулах, гаргах, түүнтэй холбоотой бусад харилцаа, малчин, мал бүхий иргэд, бэлчээр ашиглалтын хэсгийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх асуудлыг зохицуулахад оршино.
ХОЁР. Журмыг хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагаа
2.1.Сумын өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, малчин өрх, мал бүхий иргэд, бэлчээр ашиглалтын хэсэг, аравтын бүлгийн тэгш оролцоо, харилцан хариуцлагын зарчмыг баримтлан энэхүү журмыг хэрэгжүүлнэ.
2.2.Бэлчээр ашиглалтын журмын хэрэгжилтийг баг, сумын хэмжээнд бэлчээр ашиглалтын хэсэг, зохион байгуулж жил бүр сумын Засаг даргын Тамгын газарт тайлагнана.
2.3.Бэлчээрийг сэлгэж, өнжөөх хуваарийг БАХ тус бүрийн саналыг үндэслэн жил бүр шинэчлэн гаргаж малчин, мал бүхий өрх, бэлчээр ашиглалтын хэсгүүд дагаж мөрдөнө.
2.4.Бэлчээрийг сэргээх, зохистой ашиглах, хортон мэрэгчдээс хамгаалах, усжуулах, доройтлоос сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах гэрээг Сумын Засаг даргатай байгуулна.
2.5.Улсын төсөв, болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гаргасан худаг, уст цэгийг малчид болон мал бүхий иргэд, бэлчээр ашиглалтын хэсэгт гэрээгээр ашиглаж хамгаална.
2.6.Бэлчээрт тууврын мал дайран өнгөрөх, түр буудаллах хугацааг тухайн өдрөөс хойш 3-5 хоногоор тооцно.
2.7.Бусад аймаг, сумаас шилжин ирэх, явах малчин, мал бүхий өрхийн хүсэлтийг тухайн Сум, багийн Засаг дарга хүлээн авч багийн ИНХурлаар шийдвэрлэнэ.
2.8.Аймаг, Сум, баг хоорондын отор нүүдлийн асуудлыг Аймаг сумдын Засаг дарга нар харилцан тохиролцож хуулийн хүрээнд шийдвэрлэнэ.
2.9.Хууль бусаар эрх шилжүүлсэн тохиолдолд тухайн малчны өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.10.Малчин, мал бүхий иргэн, шинээр өрх тусгаарласан өрхөд өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоход тухайн БАХ-ийн саналыг үндэслэн багийн ИНХурлаар шийдвэрлэнэ.
Гурав. Малчин, Бэлчээр ашиглалтын хэсгийн хүлээх эрх, үүрэг
3.1.Бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох эрхтэй
3.2.Малчид, мал бүхий иргэд Сум багийн иргэдийн Нийтийн Хурал, өдөрлөг, бэлчээр менежментийн төлөвлөгөө боловсруулах, ажилд идэвхитэй оролцох үүрэг хүлээнэ.
3.3.Малчин, мал бүхий иргэд тухайн жилийн мал тооллогын ажлын хэсэгт малаа үнэн зөв тоолуулах.
3.4.Малчид малын ашиг шимийг тооцож, чанарлаг мал өсгөх, сүргийн бүтцийг сайжруулах, бэлчээрийн даацад тохируулан зохистой тоо толгойд хүргэх
3.5.Малчин өрх бүр малын хашаа, хоолойг бэлтгэн мал сүргийг мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулж тарилгын гүйцэтгэлийг өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт баталгаажуулалт хийлгэх
3.6.Нийтийн эзэмшлийн гол, горхи, отрын бүс нутаг, хадлангийн талбай хужир шүү бүхий бэлчээрийг ашиглах, хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагааг БАХ-ууд үйл ажиллагааныхаа төлөвлөлгөөнд тусгаж хамтран зохион байгуулах үүрэг хүлээнэ .
3.7. Малчин өрх Өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаа болон нутаглаж буй газрын 50 м орчим газрын хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.
3.8.Харьяалах багийн нутаг дэвсгэр дэх хог, хаягдал, малын сэг зэмийг багийн малчид, мал бүхий өрх, бэлчээр ашиглалтын хэсгүүд зохион байгуулалттайгаар цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хаяж, булж устгах арга хэмжээ авах
3.9.Гүн өрмийн худаг гаргах тохиолдолд бэлчээр ашиглалтын хэсэг тус бүр багийн ИНХурлаар санал оруулж, хэлэлцсэний үр дүнд аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас зөвшөөрөл авч тухайн орчмын тогтсон цэгт худаг уст цэгийг шинээр байгуулах
3.10.Объектын болон хээрийн түймрээс урьдчилан сэргийлж өвөлжөө, хаваржааны газарт зогоон татах, аравт, бэлчээр ашиглалтын хэсэг бүр 2-ээс доошгүй үлээгч аппараттай болох.
3.11.Малчин, бэлчээр ашиглалтын хэсэг булаг, шандны эхийг хашиж хамгаалах, санал, санаачлага гарган ажиллах.
3.12.Бэлчээрийн дундын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих;
3.13.Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Сум, Багийн, ИТХурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж ажиллах
Дөрөв. Сумын ЗДТГ, Холбогдох төрийн байгууллагуудын хүлээх үүрэг
4.1.Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан бэлчээрийг сэлгэж, өнжөөх ажилд сумын газрын даамал, БОХУБайцаагч тус бүр хяналт тавьж ажиллана.
4.2.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг өмнөх оны эхний улиралд багтаан сумын ажлын хэсэг малчдаас санал авч дараа оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж Сумын ИТХурлаар батлуулна.
4.3.Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэхтэй холбогдох арга хэмжээнд шаардагдах тодорхой санхүүжилтийн төсвийг Сумын ИТХурлаар батлуулж ажиллах
4.4.Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж малын эмч нар малын тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтын технологийн заавар, зөвлөмжийг тухай бүр малчин өрхөд хүргэж хяналт тавих асуудлыг Сумын мал эмнэлэгийн тасаг хариуцна.
4.5.Бэлчээр ашиглалтын тухайн жилийн бэлчээрийн экологийн чадавхи, бэлчээрийн төлөв байдлыг тогтоох фотомониторингийн зураглал хийх ажлыг зохион байгуулна.
Тав. Хориглох зүйл
5.1.Бусад аймаг, сумаас дур мэдэн айл өрхүүдийн, мал сүрэг оруулж бэлчээрийн даацыг дур мэдэн хэтрүүлэх, өвөлжөө хаваржаа, бууцыг бусдад дамжуулан ашиглуулж төлбөр хураамж авахыг хориглоно.
5.2.Эзэмших зөвшөөрөл аваагүй газар дур мэдэн хашаа, саравч барихыг хориглоно.
5.3.Бэлчээр, булаг шанд, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахыг хориглоно.
5.4.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө, хаваржаа, түүний ойр орчимд буух, нутаглах, мал оруулахыг хориглоно.
Зургаа. Маргаан шийдвэрлэх, хариуцлага тооцох
6.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд шүүхээр шийдвэрлэнэ.
6.2.Бусдын өвөлжөө, хаваржааг дур мэдэн эзэмшиж хохирол учруулсан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлнэ.
6.3.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
6.4.Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг өнжөөж, сэлгэсэн бэлчээрт мал оруулж талхалсан, худаг ус, уст цэгт, тухайлбал хашаа саравч хана халх зэрэгт эд хөрөнгийн хохирол учруулсан этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ.
6.5.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоол, журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.6.Энэхүү журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа сумын Засаг даргаас ИТХуралд өргөн барих ба ИТХурлаар хэлэлцэж шийдвэрлэж хуралдааны тогтоолоор баталж, энэхүү журмын салшгүй хэсэг байдлаар хавсарган мөрдүүлнэ.
6.7.Энэхүү журмыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A