A

A

A

Бүлэг: 1979

“Богино зайн радио холбооны тоног төхөөрөмжид

ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын хавсралт 11

ҮРГЭЛЖИЛСЭН АЖИЛЛАГААНЫ ГОРИМТОЙ

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Энэхүү хавсралтад утасгүй микрофон, утасгүй чанга яригч, утасгүй телефон аппарат, зөөврийн радио тоног төхөөрөмжүүд буюу CD, кассет тоглуулагчийн утасгүй чихэвч, тээврийн хэрэгслийн радио, гар утасны утасгүй чихэвч, концерт, тайзны тоглолтын чихэвч зэрэг утасгүй аудио, ахуйн хэрэглээний радио холбоо (PRM446), мультимедиа системийн тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлт, радио давтамжийн зурвас болон зохицуулалтыг тусгасан.

 

Хүснэгт 12: Техникийн нөхцөл шаардлага

 

Радио давтамжийн зурвас

Хамгийн их гаралтын чадал/оронгийн хүчлэг/чадлын нягт

Тэмдэглэл

1

87.5-108 МГц

0.05 мВт (e.r.p.)

Автомашины FM нэвтрүүлэгч төхөөрөмж

Сувгийн зурвасын өргөн ≤ 200 кГц

2

446-446.2 МГц

500 мВт (e.r.p.)

Бааз болон дахин дамжуулагчаас бусад гар станцын тоног төхөөрөмж хамаарна. 8-16 сувагтай, сувгийн өргөн 6.25 кГц, 12.5 кГц байна.

Зөвхөн гэр, ахуйн хэрэгцээнд ашиглана.

3

863-865 МГц

10 мВт (e.r.p.)

Утасгүй дууны, мультимедиа системийн тоног төхөөрөмжүүд. 


Холбогдох стандартууд :

EN 301 357-1: Радио спектр, цахилгаан соронзон зохицоо; 25 МГц-2000 МГц радио давтамжийн зурваст ажиллах утасгүй аудио тоног төхөөрөмж; 1-р хэсэг: Техникийн үзүүлэлтүүд болон хэмжилтийн аргууд

 

 

~~~~o0o~~~~~