A

A

A

Бүлэг: 1979

“Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд

ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт,

техникийн нөхцөл, шаардлага”-ын

9 дүгээр хавсралт

 

ДҮХХ 42 ДУГААР БУЮУ 3400-3600МГЦ-ИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ

 

1.Үндэсний РД-ийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 3400-3600 МГц-ийн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.

 

Хүснэгт 1. РД-ийн 3400-3600 МГц-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

3400-3600

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС

(сансар-газар)

Хөдөлгөөнт Радиолокаци

3400-3600

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХИЙМЭЛ ДАГУУЛЫН- ХӨДӨЛГӨӨНТ БУС

(сансар-газар)

Хөдөлгөөнт

Радиолокаци

3400-4200 МГц-ийн давтамжийн зурвасыг (downlink) Хиймэл дагуулын хөдөлгөөнт бус үйлчилгээнд (FSS) ашиглана.

 

3400-3600 МГц-ийн давтамжийн зурвасыг 2016.04.01-ээс Дараа үеийн хөдөлгөөнт холбооны (802.16 g,m) утасгүй өргөн зурвасын хөдөлгөөнт интернетийн үйлчилгээнд ашиглана.

 

БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана.

 

2.РД-ийн 3400 - 3600 МГц-ийн зурвас ньнийт 200 МГц өргөнтэй ба олон улсын стандартын 3GPP байгууллагын хуваарилалтын дагуу “Цараа 42” байх ба Зураг 1-д үзүүлсний дагуу 5 МГц-ийн өргөнтэй нийт 40 ширхэг блокт хуваана.

Зураг 1.РД-ийн 3400-3600 МГц-ийн зурвасын хуваарилалт

 

4.Нэг ДҮХХ-ны үйлчилгээ эрхлэгч нь 80 МГц хүртэл зөөгч бүхий зурвасыг ашиглаж болно. /Энэ хэсгийг  ХХЗХ 2020 оны 24 дүгээр тогтоолоор өөрчилсөн./