A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2007 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "М-Си-Эс холдинг" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа "Shangri-La бизнес төв, оффис"-ын барилгын гүйцэтгэгч "Бээжин констракшн энд инжиниринг групп" компанийн 840, "Стар эстэйтс" ХХК-ийн хэрэгжүүлж байгаа "Hilton" зочид буудлын барилгын гүйцэтгэгч "БСИЖМН" ХХК-ийн 710, Азийн хөгжлийн банк, БНСУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Бүс нутгийн авто зам хөгжүүлэх төсөл"-ийн хүрээнд Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд 432 км хатуу хучилттай зам барих ажлын гүйцэтгэгч "Чайна гео-инжиниринг" корпорацийн 342, Монгол, Хятадын хилийн Сүмбэр-Рашаантын олон улсын боомтын Нөмрөгийн гол дээр барих гүүрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч "Хятадын төмөр замын 9 дүгээр бүлэглэлийн 1 дүгээр инженерийн хариуцлагатай компани"-ийн 25 инженер-техникийн болон мэргэжлийн ажилтныг 2007 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд даалгасугай.

2. Чойр-Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд 432 км хатуу хучилттай зам барих ажлын гүйцэтгэгч "Чайна гео-инжиниринг" корпорацийн 342, Нөмрөгийн гол дээр баригдах төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгч "Хятадын төмөр замын 9 дүгээр бүлэглэлийн 1 дүгээр инженерийн хариуцлагатай компани"-ийн 25 инженер-техникийн болон мэргэжлийн ажилтныг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ