- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- Шаардлагатай баримт бичгийн жагсаалт /Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага/
Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас
итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг
бүртгэх журмын 2 дугаар хавсралт
Шаардлагатай баримт бичгийн жагсаалт
/Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллага/
№ |
Баримт бичиг |
( + / - ) |
1 |
Бүртгүүлэхээр хүсэлт гаргасан тохирлын үнэлгээний байгууллагын өргөдөл |
|
2 |
Тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэхэд баримтлах бодлого, дүрэм, журам, эрсдэлийн үнэлгээ |
|
2.1 Тохирлын үнэлгээний байгууллага нь дараах бодлого, журамтай байна. Үүнд: 2.1.1 Баталгаажуулалт хийлгэхээр хүсэлт гаргасан өргөдөл гаргагчийг үнэлэх, баталгаажуулалтын талаар шийдвэр гаргах, гэрчилгээ олгоход баримтлах бодлого, журам;
2.1.2 Баталгаажуулалтын үйл ажиллагааны хууль, норматив баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, судлан тогтоох ба эдгээр баримт бичгийг зөрчсөн тохиолдолд тайлагнах талаар баримтлах журам;
2.1.3 Баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлбөрийн талаарх болон дараах мэдээлэл:
а/ Одоо болон өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын гэрчилгээний тухай мэдээлэл, гэрчилгээний хуулбар;
b/ Үйлдвэрлэгчийн болон зохицуулагчид бичгээр зөвшөөрснөөс бусад бизнесийн мэдээлэл.
2.2 Өргөдөл гаргагч байгууллагын ажилтныг сургах, үнэлэх, хяналт тавих бодлого, журам;
2.3 Үйлчлүүлэгч байгууллагатай холбогдох захиргааны ажилтан, баталгаажуулалтын шинжээч, баталгаажуулалтын дүн шинжилгээ ба үнэлгээний аливаа хорооны гишүүн, гэрээт ажилтан, холбогдох асуудлаар хариуцлага хүлээх талуудыг оролцуулан баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх ажилтны нэр;
2.4 Дор дурдсан ажилтнуудын мэргэшсэн чиглэлээр боловсрол, давтан сургалт болон туршлагыг оролцуулан мэргэшсэн байдлын тодорхойлолт. Үүнд:
а/ өргөдөл гаргаж буй баталгаажуулалтын байгууллагад бүртгэлтэй ажилтнууд;
b/ баталгаажуулалтын байгууллагын өргөдлийг шалгах, үнэлэх ажилтнууд.
2.5 Баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагаанд оролцогч ажилтанд зориулсан болон явуулахаар төлөвлөж буй аливаа сургалтын хөтөлбөр;
2.6 Ашиг сонирхлын зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлэх зорилго бүхий журам;
2.7 Газар дээр нь аудит хийх, баталгаажуулалтын баримт бичгийг шалгах, мэргэшсэн байдлыг баталгаажуулах, баталгаажуулалтын асуудлаар шийдвэр гаргах болон үйлчлүүлэгч байгууллагатайгаа харилцах үүрэгтэй бүх талуудын сонирхлын зөрчил үүсгэх эрсдэл;
2.8 Тохирлын үнэлгээний байгууллагын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлбөрийн асуудлаар баримтлах журам;
2.9 Бусад шаардлагатай баримт бичиг. |
|
|
3 |
Хүсэлт гаргагчийн баталгаажуулсан үйл ажиллагааны жагсаалт (сүүлийн 2 жилийн байдлаар)
|
|
4 |
Хүсэлт гаргаж буй үйл ажиллагааны чиглэл тус бүрээр өмнөх жилийн хугацаанд өргөдөл гаргагч байгууллагын баталгаажуулсан 3-аас цөөнгүй удаагийн үнэлгээний тайлан
|
|
5 |
Хамтран ажилладаг байгууллагуудын гэрээ, хэлэлцээр болон холбогдох шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораторийн үр дүн
|
|
6 |
Баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч бүх ажилтны нэр, ажлын байрны тодорхойлолт, тухайн тохирлын үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байдлыг нотлох баримт бичиг |
|
7 |
Одоо болон өмнөх 2 жилд олгосон баталгаажуулалтын үйл ажиллагаанаас Монгол Улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлсөн тухай баримт (баталгаажуулалт хийсэн тохиолдол тус бүрээр)
|
|
8 |
Бүртгэлийн хураамж төлсөн тухай төлбөрийн баримт |
|
Текст томруулах
A
A
A