A

A

A

Бүлэг: 1979

Сангийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын

2020 оны 202/196 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан

“Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлал”-ын

хоёрдугаар хавсралт

 

НӨХӨХ ОЛГОВРЫН ДҮНГ ТООЦООЛОХ ЖИШЭЭ

1.Хэсэгчлэн тооцох арга /Piecemeal/-ын жишээ.

Жишээ 1: иргэн А-ийн газар чөлөөлөлтөд хамаарах газрын хэмжээ нь нийт газрын 14.3% (100м.кв/700м.кв) буюу 1/3-ээс бага хэмжээг эзэлсэн, иргэн А ба Б нь хамааралгүй, иргэн А нь газар чөлөөлөлтөд хамаарах 100 м.кв газартаа тохирох нөхөх олговрыг авах боломжтой гэдгээ илэрхийлэн шалгах хуудсан дээр тэмдэглүүлсэн байв.

 

Бодолт: Тухайн газрын өмчлөлийн байдлыг тодорхойлохдоо үнэлгээчин нь энэ тохиолдолд нэгж талбарын “багахан хэсэг” нь газар чөлөөлөлтөд хамрагдсан гэж үзнэ. Иргэн А-гийн нөхөх олговрын дүнг тодорхойлохдоо энэ аргачлалын 4.1.1-д заасан “хэсэгчлэн тооцох” аргыг хэрэглэнэ.

 

Жишээ 2: иргэн А-ийн газар чөлөөлөлтөд хамаарах газрын хэмжээ нь нийт газрын 14.3% (100м.кв/700м.кв) буюу 1/3-ээс бага хэмжээг эзэлсэн, иргэн А нь иргэн Б-ийн хамаарал бүхий этгээд байсан, уг иргэд нь өмчлөлийн газраа дундуураа хоёр хуваалгахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлэн шалгах хуудсан дээр тэмдэглүүлсэн байв.

 

Бодолт: Тухайн газрын өмчлөлийн байдлыг тодорхойлохдоо үнэлгээчин нь энэ тохиолдолд нэгж талбарын “томоохон хэсэг” нь газар чөлөөлөлтөд хамрагдсан гэж үзнэ. Иргэн А-гийн нөхөх олговрын дүнг тодорхойлохдоо энэ аргачлалын 4.1.2-т заасан “өмнөх ба дараах” аргыг хэрэглэнэ.

 

2.“Өмнөх ба дараах” аргын жишээ.

 

Жишээ 3. Өмнөх ба Дараах аргаар нөхөх олговрын дүнг тодорхойлъё.

 

1

Газар чөлөөлөлтөд хамрагдахаас өмнөх үеийн газар, үл эд хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

………..

130 сая төг

2

Газар чөлөөлөлтөд хамрагдсаны дараах үеийн үлдэж буй газар, үл эд хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ

………..

80 сая төг

3


 

Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэний өөрчлөлт (2-1)


 

………..


 

(50 сая төг)


 

4

Газар чөлөөлтөд хамаарах газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ

………..

30 сая төг

5

Учирсан алдагдлын дүн (3+4)

………..

(20 сая төг)

6

Газар, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор үүссэн үйл ажиллагааны ашиг/алдагдлын дүн (аргачлалын 4.17-р тооцоолсон дүн)

………..

10 сая төг


7


 

 


Цэвэр ашиг/алдагдлын дүн (5+6)


 


………..


 


(10 сая төг)


 

 

Үнэлгээний дүгнэлт:

 

 

8

Газар чөлөөлтөд хамрагдсан газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ

………..

30 сая төг

9

Цэвэр ашиг/алдагдлын дүн

………..

(10 сая төг)


10


 


Нөхөх олговрын дүн (8-9)


 


………..


 


40 сая төг


 

 

Бодолт:

“Өмнөх ба дараах” аргаар үнэлгээчин нь газар чөлөөлөлт хийгдэхээс өмнөх ба дараах байдлаар газар чөлөөлөлтөд хамаарах газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийнэ. Энэхүү үнэлгээг хийхдээ газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл, ашиглалтын нөхцөл байдлын өөрчлөлтийг харгалзан үзнэ.

Үнэлгээчний хийсэн үнэлгээгээр газар чөлөөлөлтөд хамрагдахаас өмнө тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь 130 сая төгрөг, газар чөлөөлөлтөд хамаарах газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь 30 сая төгрөг, газар чөлөөлөлт хийгдсэний дараа тухайн газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь 80 сая төгрөг болж тооцоологджээ.

Газар чөлөөлөлтийн улмаас уг газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь 50 сая (80 сая - 130 сая) төгрөгөөр буурсан байна. Газар чөлөөлөлтөд хамаарах хөрөнгийн үнэ цэнэ нь 30 сая төгрөг гэж үзвэл үнэ цэний хувьд учирсан алдагдлын дүн нь 20 сая (-50 сая + 30 сая) төгрөг болно.

Газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч нь хөрөнгийн ашиглалтын улмаас 10 сая төгрөгийн ашиг олсон гэвэл цэвэр алдагдлын дүн 10 сая (-20 сая + 10 сая) төгрөг болно.

Газар чөлөөлөлтийн улмаас газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчид олгох нөхөх олговрын дүн нь 40 сая (30 сая + 10 сая) төгрөг болж тодорхойлогдоно.