A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 206

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 37 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр худалдан авч нөөцөлсөн бензин, шатахууныг газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад гэрээний үндсэн дээр зах зээлийн үнээр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж, орлогыг 2010 оны 11 дүгээр сарын 15-ны дотор улсын төсөвт төвлөрүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.

2. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах үйл ажиллагаатай холбогдон үүссэн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ