- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-10-06-ны 263-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Энэ тогтоолыг 2010-10-06-ны 263-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 245
Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | |||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | ||||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | ||||
1 | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0.000 | 0.000 | 0.000 | |
2 | Ханх, Ульханмайхан | 0.000 | 0.000 | 0.000 | |
3 | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 150.000 | 170.000 | 215.000 |
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварын тухай" Засгийн газрын 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 207 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Текст томруулах
A
A
A

