A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 112

Улаанбаатар хот

ГАЗРЫН ТОС, ГАЗРЫН ТОСНЫ ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

Онцгой албан татварын тухай хуулийн 6.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11.4, Улсын Их Хурлын 2008 оны 43 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дотоодод үйлдвэрлэсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (ам.долларт шилжүүлснээр)
1 Автобензин 90 хүртэл октантай 1 тонн 0
90 болон түүнээс дээш октантай 1 тонн 0
2 Дизелийн түлш 1 тонн 0

2. Дотоодод автобензин, дизелийн түлш үйлдвэрлэхэд түүхий эдээр ашиглах зорилгоор импортоор оруулах дараахь нэр төрлийн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Зүйл Мөр (HS code) Үндэсний код Барааны бичиглэл Ногдуулах гаалийн татварын хувь
27.09 2709.00 - Түүхий нефть болон битумжсан эрдсээс гаргаж авсан газрын түүхий тос 0
27.10 2710.12 90 Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд 0
27.10 2710.20 90 Автобензин, дизелийн түлш үйлдвэрлэх түүхий эд 0

/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 178 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан./

3. Дотоодод үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний нэмэгдсэн өртгийн албан татварыг "0" хувь байхаар тогтоосугай.

4. Энэ тогтоолыг 6 жилийн хугацаагаар дагаж мөрдсүгэй.

/Энэ заалтад ЗГ-ын 2015-5-11-ний өдрийн 177-р тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолыг 2015-4-11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА