- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм /

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм /
2001 оны 6 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 124
Дипломат албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Дүрмийг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуунд даалгасугай.
(Энэ тогтоолыг 2010-11-10-ны 293-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
