A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2009 оны 14-р тогтоолоор хүчингүй/

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

Хөдөлмөрийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН