A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ / Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм /

2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

( Энэ тогтоолыг 2009-04-01-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).

Гаалийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Гаалийн улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 311 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, "Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 142 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР