- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 207
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2000 оны 96 дугаар тогтоолоор баталсан "Их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох, эргэж төлүүлэх журам"-ын 33 дугаар зүйлийн "хуулбарын" гэснийг хасч мөн зүйлд "Сургалтын төрийн сан зээлээр суралцан төгсөгчдөд дипломын хуулбарыг олгож байна." гэж нэмсүгэй.
2. Засгийн газрын 2000 оны 158 дугаар тогтоолоор баталсан "Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа зарим суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам"-ын 7 дугаар заалтын "а"-гийн "500" гэснийг "700" гэж өөрчилсүгэй.
3. Боловсролын тухай багц хууль батлагдсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, мөн тогтоолоор баталсан журмын 1, 4, 7, 8, 9, 10, 12, 13 дугаар заалт, 17 дугаар заалтын "а", 20 дугаар заалт, 23 дугаар заалтын "а", "б", "г", 25, 41 дүгээр заалтад, "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, мөн тогтоолоор баталсан журмын 1, 2, 3 дугаар заалт, 8 дугаар заалтын "б", 9, 10 дугаар заалтад, "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор баталсан журмын 1, 5 дугаар заалт, 6 дугаар заалтын "б", 7, 8, 9, 14, 15, 21 дүгээр заалтад тус тус "их сургууль" гэсний дараа "дээд сургууль" гэж нэмсүгэй.
4. Засгийн газрын 2000 оны 201 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албан хаагчийн гэр бүлээс суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам"-ын 6 дугаар заалтын "д"-г хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
