- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 251
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Говь" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 155 дугаар тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ын 12.3,"Худалдаа хөгжлийн банкны төрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолоор баталсан "Уралдаант шалгаруулалт (тендер)-ын журам"-ын 12.3-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
