A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдах доод үнэ тогтоох журам/

Дугаар 84

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Худалдах доод үнэ тогтоох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Өмч хувьчлалыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заасан аргуудыг хэрэгжүүлэх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж мөрдөхийг Төрийн өмчийн хорооны дарга Л.Пүрэвдоржид зөвшөөрсүгэй.

3. Орон нутгийн өмчийг хувьчлахдаа энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан Худалдах доод үнэ тогтоох журмыг удирдлага болгон ажиллахыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдэд зөвлөмж болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, "Журам батлах тухай" Засгийн газрын 1997 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 221 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН