- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам/
Дугаар 3
Далай ашиглах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Далай ашиглах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 136 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
