- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн албан хаагчийн улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх журам/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн албан хаагчийн улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх журам/
Дугаар 229
Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1."Төрийн албан хаагчийн улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад даалгах нь:
а/"Төрийн албан хаагчийн мэдээллийн тогтолцоо"-ны төслийн хүрээнд боловсрогдсон санал зөвлөмж, үзэл баримтлалын дагуу холбогдох программ хангамжийг боловсруулах, турших, нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсугай;
б/ Төрийн албан хаагчийн улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх ажлыг Үндэсний статистикийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв, яам, тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, төрийн бусад албан газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагуудтай хамтран дэс дараатайгаар хэрэгжүүлсүгэй.
3.Төрийн албан хаагчийн улсын мэдээллийн төв санг бүрдүүлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга Л.Линговт зөвлөмж болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАТЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
