- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 165 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2005 оны 165 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/ Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам/
2003 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 227
Уран бүтээлчдийн ур чадварын үнэлэмжийг дээшлүүлэх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, "Онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт"-ыг З дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог өсвөрийн уран бүтээлчдийн их наадам, уралдаан, үзэсгэлэнгийн жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шагналын журмыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 227 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
