A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам/

1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 195

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" Монгол Улсын хуулийн 4,5,18 дугаар зүйл болон "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай" Монгол Улсын хуулийн 5,6 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Согтууруулах ундааны улсын стандартад аюулгүй байдлын зарим үзүүлэлт шаардлагыг өндөржүүлсэн буюу дэлгэрүүлсэн хэм хэмжээг нэмж тусган, олон улсын стандартын жишигт тохируулан шинэчлэх, экстракттай болон тусгай технологиор үйлдвэрлэсэн согтууруулах ундаанд байгууллагын стандарт мөрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг 1998 оны эхний хагаст багтаан авахыг Стандарт хэмжил зүйн үндэсний төвийн дарга Н.Баярмагнай, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын албаны дарга Р.Сайжаа нарт тус тус даалгасугай.

3.Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих, аттестатчилал явуулах ажлын хэсгийг улсын байцаагчийн эрх бүхий мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж ажиллуулан энэ чиглэлээр тавих хяналтаа өндөржүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 76 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэхэд зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.