- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 239
Төрийн албаны тухай хуулийн 28.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төрийн захиргааны албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалинд нь шингээн тооцсонтой холбогдуулан "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтын "10" гэснийг "0" гэж өөрчлөн 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.
(Энэ тогтоолыг 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 353 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон )
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
