A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам/

Дугаар 280

Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

(Хавсралтад 2009-11-18-ны өдрийн 344-р тогтоолоор нэмэлт,өөрчлөлт орсон).

2. Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жилд 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгөөс доошгүй байхаар тооцож 2008 оноос эхлэн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 265 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:              

1."Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Хүүхдэд зориулсан уран бүтээлд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг жилд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг байхаар тооцож, жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 280 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН