A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 288

Улаанбаатар хот

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 83 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт"-д дараахь нэмэлт оруулсугай:

Уул уурхай, олборлолт
B - Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа /стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт ашигт малтмал олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үндсэн үйлдвэрлэлийн барилгын ажлыг гүйцэтгэж дуусах хүртэлх хугацааг хамарна/

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд С.БАЯРЦОГТ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ