- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 179
"Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 33 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтийн явцыг улирал тутам гарган Засгийн газарт мэдээлж байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Төлөвлөгөөний биелэлтийг жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргаж, дараа оны 2 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд танилцуулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшин, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
