- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2005 оны 66-р тогтоолоор хүчингүй болсон/

/ЗГ-ын 2005 оны 66-р тогтоолоор хүчингүй болсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 138
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Гаалийн тарифын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, гэснийг "Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Эмийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аялал жуулчлалын тухай хуулийн 15 дугаар зүйл, Садар, самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Эмийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар, Аялал жуулчлалын бодлого зохицуулах үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Эротикийн сурталчилгаанд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар, Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, ОХУ-ын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 7 дугаар, Улсын байнгын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 8 дугаар, "Мянганы зам" төслийг хэрэгжүүлэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Монгол, Хятадын Улсын хилийн шугамыг шалгах хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 10 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай
2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг 11 дүгээр хавсралт ёсоор баталсугай
3. Холбогдох сайд болон агентлаг, байгууллагын даргатай тохиролцсоны үндсэн дээр бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоож ажиллахыг дээрх комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосугай.
4. Цаашид Засгийн газраас шинээр байгуулах орон тооны бус комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн дарга болон бүрэлдэхүүнийг батлахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан 12 дугаар хавсралтад дурдсан Засгийн газрын тогтоол, тогтоолын заалт, хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
