A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 1-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор,Зам,тээвэр,аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус зөвшөөрсүгэй.

2. Дараахь яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

а/Барилга, хот байгуулалтын яам:

1/Хот байгуулалтын бодлого зохицуулалтын газар;

2/Газрын харилцаа, эрхийн бүртгэлийн бодлого зохицуулалтын газар;

3/Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлого зохицуулалтын газар;

4/Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар;

5/Төрийн захиргааны удирдлагын газар /Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй/.

1/Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар /Улсын дайчилгааны хэлтэстэй/;

2/Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;

3/Төрийн захиргааны удирдлагын газар;

4/Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар;

5/Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;

6/Санхүүгийн хэлтэс.

1/Авто замын газар;

2/Тээврийн газар /Авто тээвэр, усан замын тээврийн хэлтэстэй/;

3/Аялал жуулчлалын газар;

4/Шуудангийн газар;

5/Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газар /Гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй/;

6/Төрийн захиргааны удирдлагын газар /Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэстэй/.

3. Дээрх яамдын орон тооны хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Барилга, хот байгуулалтын яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 201 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, "Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 202 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, "Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, бүтэц батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 236 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "в" заалт,3 дугаар зүйлийн "Батлан хамгаалах яам" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.