- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Газар хөдлөлтийн)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар 95
Улаанбаатар хот
ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Газар хөдлөлтийн)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий байнгын ажиллагаатай зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, "Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2014-4-12-ны 118-р тогтоолоор 1-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
2. Байнгын ажиллагаатай зөвлөлийн ажиллах журмыг батлан, мөрдөж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Энхболдод үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
