A

A

A

Бүлэг: 1979

/ЗГ-ын 2008 оны 11-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр .

Улаанбаатар хот

Дугаар 183

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2005 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Гамшигтай тэмцэх комисс"-ыг "Улсын онцгой комисс" болгон өөрчилж бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН

Дарга -Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
Орлогч дарга: -Эрхлэх ажлын хүрээнд нь онцгой байдал үүссэн салбарын сайд;
-Онцгой байдлын ерөнхий газрын дарга.
Гишүүд: -Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
-Эрүүл мэндийн сайд;
-Байгаль орчны сайд;
-Түлш, эрчим хүчний сайд;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
-Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд;
-Барилга, хот байгуулалтын сайд;
-Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд;
-Үйлдвэр худалдааны дэд сайд;
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;
-Нутаг дэвсгэр дээр нь онцгой байдал үүссэн аймгийн Засаг дарга;
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга;
-Тагнуулын ерөнхий газрын дарга;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга;
-Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга;
-Хил хамгаалах ерөнхий газрын дарга;
-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга;
-Улсын гаалийн ерөнхий газрын дарга;
-Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга /тохиролцсоноор/.
Нарийн бичгийн дарга -Онцгой байдлын ерөнхий газрын газар /хэлтэс/-ын дарга.

2. "Улсын онцгой комиссын ажиллах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 159 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.