A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПАРК ТӨСЛИЙН ДОТООД ЭХ ҮҮСВЭРИЙН ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 218

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэдээллийн орчин үеийн өндөр хурдацтай сүлжээ байгуулах болон шинээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа мэдээллийн компаниудад инкубаторын орчин бүрдүүлэх зорилгоор БНСУ-ын буцалтгүй тусламжаар "Мэдээллийн технологийн парк" төслийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай.

2. "Мэдээллийн технологийн парк" төслийг хэрэгжүүлэхэд Монголын талаас гаргах барилгын засвар болон өндөр хурдны сүлжээний кабелийг Мэдээллийн технологийн үндэсний паркийн барилгад оруулахад шаардагдах зардлыг хянаж шинжлэх ухаан, технологийн салбарын 2002 оны санхүүжилтэд зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН