A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН ЧАНАР, ҮРЖЛИЙН АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 141

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Шилмэл хээлтүүлэгч" дэд хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

Шилмэл хээлтүүлэгч дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Санхүү,эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3 Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгох нь:

а/малын үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн цөм сүргийн биологийн нөөцийг бүрэн ашиглах, үржил-селекцийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд явуулах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд цөм сүргийн мал бүхий сумдад үржлийн ажил, үйлчилгээг хувийн хэвшлийн нэгжид тулгуурлан зохион байгуулах арга хэмжээ авч ажилласугай;

4. Мах арвинтай, түргэн өсөлттэй үхэр, хонь үржүүлэх туршилт, судалгааг өргөтгөх, цөм сүргээс шилмэл хээлтүүлэгч бойжуулах төсөл боловсруулан шинжлэх ухааны төслийн шалгаруулалтад оруулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид нарт даалгасугай.

5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:

6. Шилмэл хээлтүүлэгч дэд хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтыг 2002-2005 онд үе шаттайгаар хэрэгжүүлж, өөрийн аймаг, сум, багийн байгаль, цаг уурын онцлог, бэлчээрийн даац, багтаамжид тулгуурлан малын төрөл, зүйлийн зохистой харьцаа, сүргийн зөв бүтэц бүрдүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, хээлтүүлэгчийн чанар, хангамжийг сайжруулах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасугай.