- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН НЭГДЭЖ ОРСОН ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-09-ний 362

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
МОНГОЛ УЛСЫН НЭГДЭЖ ОРСОН ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2009-12-09-ний 362 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
2008оны 2 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 39
"Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын нэгдэж орсон Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл бэлтгэх төлөвлөгөөг хавсралтын ёсоор баталсугай.
2. Монгол Улсын нэгдэж орсон Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл боловсруулах явцын талаар 2008 оны П улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Гадаад хэргийн сайд С.Оюунд даалгасугай.
3. Төлөвлөгөөнд тусгасан илтгэлийг 2008 оны Ш улиралд багтаан бэлтгэж Гадаад хэргийн яаманд хүргүүлэх, Монгол Улсын нэгдэж орсон Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл боловсруулахад шаардагдах хөрөнгийг жил бүр төсвийн багцдаа тусгуулах арга хэмжээ авч байхыг холбогдох байгууллагын удирдлагад даалгасугай.
4. Дээрхи илтгэлийг хугацаанд нь боловсруулахад хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд С.Оюунд даалгасугай.
Текст томруулах
A
A
A
