A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 474-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-7-ны өдрийн 474-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 324

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах" хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад харилцааны сайд С.Батболд, уг хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгагдсан эрхлэх хүрээнийхээ асуудлыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Гадаад харилцааны сайд С.Батболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Тэргүүн