A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-12-22-ны 196-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 327

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД