- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 164-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НЭМЭГДЭЛ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 164-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 174
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төсвийн байгууллагын ажилтны цалинг нэмэгдүүлэх зорилттой уялдуулан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Аудитын тухай хуулийн дагуу шалгалт өгч мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан нарт уг эрх нь хүчин төгөлдөр байх хугацаанд олгох мэргэжлийн зэргийн нэмэгдлийг сарын үндсэн цалингийн 15 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
