A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ЦАХИЛГААН ШАТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 220-р тогтоолоор хүчингүй/
Бүлэг: 1979

ЗГ-ын 2011 оны 220-р тогтоолоор хүчингүй

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ ОРОН СУУЦНЫ БАЙШИНГИЙН ЦАХИЛГААН ШАТНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 247

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр, Орхон, Дархан-Уул аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл /Б.Жигжид/-д зөвлөсүгэй:

а/ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаа нь дуусч ашиглах боломжгүй болсон 239 цахилгаан шатыг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийн 55 хувийг улсын төсвөөс, 40.0 хувийг орон нутгийн төсвөөс, 5 хувийг сууц өмчлөгчдийн холбооноос тус тус санхүүжүүлэх арга хэмжээ авах; /Энэ хэсэгт ЗГ-ын 2008 оны 248-р тогтоолоор өөрчлөлт орсон/

б/ Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16.6-д заасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр тухайн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгөд өмнө нь засвар, шинэчлэлт хийж байгаагүй бол цахилгаан шатыг дор дурдсан хувиарийн дагуу шинэчлэх ажлыг зохион байгуулах.

Цахилгаан шат шинэчлэх газар Хугацаа/оноор/ Тоо /ширхэг/
Улаанбаатар хот 2007 45
Улаанбаатар хот 2008 55
Улаанбаатар хот 2009 55
Улаанбаатар хот 2010 54
Орхон аймгийн төв 2008-2010 15
Дархан-Уул аймгийн төв 2008-2010 15

2. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх, мэргэжлийн ажилчдыг сургаж бэлтгэх, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт, нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгаж, Сууц өмчлөгчдийн холбоодын Дээд зөвлөл /Б.Жигжид/-д зөвлөн, цахилгаан шатны ашиглалт, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.