- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ
2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 189
Холбогдох байгууллагын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Завхан аймгийн Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат багш Дорлигийн Дагвын;
2. Архангай аймгийн Хөгжимт драмын театрыг Монгол Улсын ардын жүжигчин Дашзэгвийн Ичинхорлоогийн;
3. Архангай аймгийн Тариат сумын Соёлын төвийг Төрийн хошой
шагналт, ардын жүжигчин Цэгмидийн Намсрайжавын;
4. Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэнг Монгол Улсын Төрийн шагналт, академич Цэвэгийн Тойвгоогийн;
5. Сүхбаатар аймгийн Наран сумын дунд сургуулийг Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын;
6. Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Шагалын Жадамбаагийн;
7. Дорнод аймгийн Чулуунхороот сумын бүрэн дунд сургуулийг яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн;
8. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар бүрэн дунд сургуулийг Бүгд Найрамдах Турк Улсын анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн нэрэмжит тус тус болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
